Орос эмнэлгийнхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хийлээ

      Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос эмнэлэг нь хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа зуны улирал эхэлж, сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан 5 дугаар сарын 23-н өдөр тус эмнэлгийн Мэс засал-гэмтлийн их эмч Доржиев Ч.С. Орос 19-р сургуулийн 9-р ангийн сурагчдад зөвлөгөө өгч ажиллалаа.

      Тэрээр, зуны амралтын үеэр хүүхдүүд гадаа гудамж талбайд насанд хүрэгчдийн хараа хяналтгүй явж байхдаа бэртэж гэмтэх эрсдэл 20%-иар нэмэгддэг. Тухайлбал, хүүхдийн гэмтлийн шалтгаан нь ердийн зан үйлээс, насанд хүрэгчдийн өдөр тутам хүүхдэд тавих хараа хяналт сулрах, хүүхдийн гэнэн болгоомжгүй байдлаас үүдэлтэй тохиолдол их байдаг. Ялангуяа хөдөлгөөн ихтэй хөвгүүд гэмтэлд өртөх эрсдэл охидоос 2-3 дахин их байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс зуны амралтын үеэр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх үүргээ сулруулахгүй байх нь чухал. Юуны өмнө гэмтэж бэртэх орчны эрсдэлийг бууруулж, гэмтлээс урьдчилан сэргийлэх аргыг хүүхдэд зааж, таниулах  хэрэгтэй гэдгийг жишээ, тайлбартай хэлж, зөвлөлөө.

      Мөн, зуны улиралд хүүхдүүд хагарсан шилээр тоглож хөл, гараа зүсэх, эсвэл хатсан мөчир, мод, бут сөөг, саваа, модон тоглоом, хүрзээр тоглох үед, дугуй унах, скутер, савлуураас унах, замын зорчих хэсгийн ойролцоо тоглож автын осолд өртөх, гадаа тоглоомын талбайн эвдэрсэн хөдөлгөөнт тоглоом, модны намхан хожуул, түүнчлэн ухсан нүхэнд унах, гулсуураас унах, авирдаг хананаас унах, цахилгаан эд зүйлс болон хамгаалалт бэхэлгээгүй сул тавилганаас гэмтэл авах гэх мэт тохиолдлууд элбэг. Эцэг эх, насанд хүрэгчид өөрийн үйлдлээр жишээ үзүүлж хүүхдийг зөв үйлд сургах нь чухал байдаг. Хүүхдэд бидний үйлдэл ихэд нөлөөтэй гэдгийг бид мартаж болохгүй гэдгийг сануулсан юм.

      Нийгмийн цехүүд үйл ажиллагаагаа сурталчлах аяны хүрээнд Орос эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд өдөр тутмын үйл ажиллагаагаа сурталчлан таниулах ажлыг төлөвлөн амжилттай зохион байгуулж байна. Үүний хүрээнд өнгөрөгч баасан гарагт 5-р сарын 26-ны өдөр тус эмнэлгийн Хүүхдийн их эмч Маганова Елена Геннадьевна нь ажилтнуудынхаа дунд “Гепатит вирусийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт лекц уншсан. Уг сэдвийн хүрээнд гепатит A, B, C, D, E вирусийн төрлүүд, тэдгээрийн халдвар дамжих зам, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээ, үр дагаврын талаар ярьсан. Гепатит В, С вирус нь "Зөөлөн алуурчид" гэж нэрлэгддэг бөгөөд уг 2 вирусийг илүү онцолж тайлбарлалаа.

      Гепатит вирус нь элэгний үрэвсэлт өвчин бөгөөд цочмог ба архаг гэж ангилна. Архаг гепатит вирусийн нууцлаг үед шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хүн энэ хугацаанд өвдсөн гэдгээ мэдэрдэггүй. Элэгний үрэвслийг мэдэхгүйгээр удсан тохиолдолд элэгний хатуурал, элэгний хорт хавдар үүсэж болно.

      Урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдвөл өвчин тусахгүй байх өндөр магадлалтай. Одоогийн байдлаар гепатит А, В вирусийн эсрэг үр дүнтэй вакцинууд байдаг бөгөөд бага наснаас нь эхлээд вакцин хийлгэсээр эдгээр вирусээс хамгаалах боломжийг олгодог. Харин гепатит С вирус нь тодорхой хэлбэлзэлтэй байдаг тул С вирусийн эсрэг вакцин одоогоор хийгдээгүй байна.

      Гепатит А ба Е вирус нь хувийн эрүүл ахуйн ариун цэврээс шалтгаалдаг тул бохир ус, хоол хүнсээр дамждаг. Гепатит В, С, D вирус нь цусаар дамждаг бөгөөд, ариутгагдаагүй эмнэлгийн хэрэгсэл, бэлгийн зам, халдвартай гэр ахуйн эд зүйлсээр (сахлын хутга, шүдний сойз, маникюрын хэрэгсэл) вирус халдварлагддаг.

      Гепатит С вирусийн эсрэг тусгай курс эмчилгээг хийлгэснээр хүний биеэс вирусийг бүрэн устдаг. Энэхүү эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн хяналт дор хийлгэснээр Гепатит С вирусийг үр дүнтэй эмчлэх боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
.

.

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %