Эрдэнэтийн тенор Д.Дагвадорж Олон улсын уралдаанд дахин тэргүүллээ

Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII удаагийн уралдаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байр эзэлсэн. 

Тэрээр тус уралдааны 35-аас дээш насны ангилалд “Сонгодог дуурь", "Эстрадын дуу", "Эх орны сэдэвт эстрад дуу" төрөлд тус тус тэргүүн байр эзлээд зогсохгүй Исаак Дунаевскийн урын сангийн "Шилдэг дуучин”, С.Рахманиновын урын сангийн "Шилдэг дуучин”-ны шагнал хүртээд удаагүй байсан юм. 

Дуучин Д.Дагвадорж энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын санаачлагыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа "Ангажемент" Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр эзэллээ. Тус уралдааны эхний шатанд ОХУ-ын болон гадаадын гоцлол дуучид, "дуулах эрдмийн" мэргэжлээр суралцаж буй эсвэл сургуулиа төгссөн хөгжмийн тусгай сургууль болон их, дээд сургуулийн оюутнууд, дуурийн дуулаач мэргэжлээр урлагийн их, дээд төгсөгч гээд 150 дуучин оролцжээ. 

Гурван үе шаттай явагдсан уг уралдааны финалд 42, Гала тоглолтод 13 дуучин шалгарснаас Д.Дагвадорж ийн ялагч болов. Энэ үеэр Астрахань, Магадан, Ростов, Татарстан, Рязань, Красноярск, Самара, Воронежийн дуурь бүжгийн эрдмийн театруудад дүр бүтээх урилга ялагчдад гардуулсан байна.

Д.Дагвадоржийг " Ангажемент" уралдаанд оролцох үеэр  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын дарга Ш.Түмэнбаяр, менежер Д.Ариунболд, Л.Алтангэрэл нар, ОХУ-ын Москва хотноо эрчим хүчний салбарын докторантад суралцаж буй Д.Амармөрөн, магистрант Х.Очхүү , санхүүгийн магистрант Ө.Чулуун-Эрдэнэ, Москвагийн Плехановын санхүү- эдийн засгийн их сургуулийн оюутан М.Гиваан мөн П.И.Чайковскийн консерваторын хөгжмийн зохиолчийн ангийн магистрант, хөгжмийн зохиолч Б.Энхбаяр нар дэмжиж урмаар тэтгэсэнд талархаж буйгаа Эрхэм дуучин маань уламжиллаа. 

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Дагвадорж нь 2019 онд Оросын холбооны Буриад улсад зохиогдсон Олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр, 2020 онд ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт Лхасаран Линховоины нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдааны Гран при, 2020 онд Итали улсын Неаполь хотноо болсон Энрико Карузогийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Vencero-2021” уралдааны шилдэг дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын “Эрэгтэй дуу хоолой-2022” VI уралдааны тэргүүн байр, Бүгд Найрамдах Болгар улсын Пловдив хотноо зохион байгуулагдсан Камен Чаневын дурсгалд зориулсан Олон улсын дуурийн дуулаачдын “The Voice of Kamen-2022” анхдугаар уралдааны тусгай байр, 2023 оны нэгдүгээр сард ОХУ-д зохиогдсон Хибла Герзмавагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачид болон концертмейстеруудын I уралдааны “Дуурийн шилдэг дуулаач”-ын шагнал хүртэж байсан юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %