Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад нэг удаагийн урамшуулал олгох зардлыг баталжээ

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох санал, хүсэлтийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэж, баталжээ. Өнгөрсөн долоо хоногт буюу 5 дугаар сарын 23-ны өдөр тус нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнд тодотгол оруулахдаа үйлдвэрийн ажилтнуудад олгох нэг удаагийн урамшууллын зардлыг баталсан байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “ковид” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралын хүнд үед ард иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, эрчим хүч, ус уур, хог хаягдлын төлбөрийг дангаараа хариуцах Монгол Улсын Засгийн газрын онцгой даалгаврыг амжилттай биелүүлсэн. Тиймээс үйлдвэрийн удирдлагын зүгээс нийт ажилтнуудынхаа ажлын үр дүнг үнэлж, нэг сарын цалинтай тэнцэхүйц мөнгөн урамшуулал олгох тухай хүсэлт болон холбогдох үндэслэл, ажлын тайланг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-д хүргүүлээд байсан юм. Ажилтнуудад нэг удаагийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн “Захирлын зөвлөл” хуралдаж, урамшуулал олгох тооцоолол болон тушаалын төслийг хэлэлцэх юм. Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулахдаа цаашид төсвийг хэрхэн боловсруулах, тодотгох талаар зөвлөмж, чиглэл өгсөн. Иймд үйлдвэрийн газрын Эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны бодлогын газар хамтран төсөв боловсруулахдаа зарчим баримтлах болон бусад асуудлаар төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй гэдгийг Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа онцоллоо. 

Засвар, механикийн завод 4-р ДЦС-ын захиалгаар импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Улаанбаатар хотын 4-р Дулааны цахилгаан станцтай анх удаа хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тус станцын захиалгаар 14 нэр төрлийн, 430 гаруй сая төгрөгийн өртөгтэй импорт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, нийлүүлэх юм. Захиалгат бүтээгдэхүүний эхний хэсгийг ирэх 6 дугаар сард төлөвлөгөөний дагуу 4-р ДЦС-д нийлүүлж эхэлнэ гэж Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэн мэдээллээ. Засвар, механикийн завод нь Монгол Улсдаа хүнд үйлдвэр болон ХАА-н салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эд анги зэрэг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв болон хөгжих үндсэн чиглэлийн хүрээнд цаашид томоохон цахилгаан станц, үйлдвэрийн газруудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ажиллаж байна. 

“Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажлын явцыг сайшаав

Ирэх 6 дугаар сарын 30-нд эхлэх “Их зогсолт”-ын бэлтгэл ажил сайн хангагдаж буйг Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Батболор нар онцлон сайшаав. Энэ удаагийн “Их зогсолт”-д эртнээс бэлдэж, хангамж нийлүүлэлттэй холбоотой асуудлыг хүндрэл, саад багатай гүйцэтгэн, сайн туршлага хуримтлуулж байгааг онцолсон. Иймд үлдэж буй бараа материал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтэд онцгой анхаарч, төлөвлөсөн цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох бүх цех нэгж, мэргэжилтнүүд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгов. Мөн үйлдвэрийн хэмжээнд хавар, зуны бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, боломжийн түвшинд хангаж буйг энэ үеэр тэмдэглэлээ. 

БНХАУ-д шинээр баригдаж буй Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд өмнөд хөрш БНХАУ-д томилолтоор ажиллаад ирснийг Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат мэдээлэв. Томилолтын зорилго нь тус улсын Шинжаан Уйгарын бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн “China ENFI Engineering” компанийн гүйцэтгэж буй Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг газар дээр нь үзэж, танилцахад чиглэсэн байна. Одоогийн байдлаар, үйлдвэрлэлийн туршилтын бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй өрнөж, бүх тоног төхөөрөмж, сэлбэг материал нь үйлдвэрлэгдээд бэлэн болжээ. Эрдэнэт үйлдвэрийн томилолтын багийнхан туршилтын ажлын эхлэх хугацаа, нүүрсний тээвэрлэлтийг ямар замаар хэзээ хүргүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэсэн гурван чиглэлээр уулзалт хийж, санал солилцсон байна. Энэ талаар ирэх Лхагва гаригт тодорхой хариулт авч, тайлангаа танилцуулах ажээ. 

Самсунг группийн дэд ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрт айлчилна

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын гол хэрэглэгч БНСУ-ын “Samsung CT” корпорацын дэд ерөнхийлөгч Yoon Hong Suk тэргүүтэй баг бүрэлдэхүүн энэ сарын 30-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт ажлын айлчлал хийнэ. Самсунг корпорацын төлөөлөгчдийг угтаж авах зохион байгуулалтыг Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс хамтран хариуцаж байгааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр танилцуулав. Айлчлалын хүрээнд Самсунг корпорацын дэд ерөнхийлөгч, баг бүрэлдэхүүний хамт Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Ногоон хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн музейг үзэж сонирхоно. 

Оюутны кредит цагийн үнэлгээг 111 мянган төгрөг болгож өөрчиллөө

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, оюутны кредит цагийн үнэлгээ, төлбөрийн асуудлыг хэлэлцсэн байна. 2018 оноос өнөөг хүртэл 60 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан оюутны нэг кредит цагийн төлбөрийг сургуулийн захиргаа 120 мянган төгрөг болгон нэмэх санал оруулсан бол ТУЗ-ийн хурлаар ярилцсаны үндсэн дээр, 111 мянган төгрөг болгон баталжээ. Энэ шийдвэр нь цаашид гарах сургалтын зардлыг бууруулах, улмаар Эрдэнэт үйлдвэрээс авдаг зарим төрлийн санхүүжилт татаасыг багасгах зорилгоор хийгдэж буй ажлын нэг гэдгийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх шуурхай зөвлөгөөнд онцлов. Мөн өнгөрсөн оны 10 сараас эхлэн эвдрэлийн улмаас ашиглагдахгүй болсон Япон улсын Hitachi маркийн компьютер томографийн тоног төхөөрөмжийг Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цех, Засвар механикийн заводын инженерүүд тус эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран, засварлаж ажилд оруулаад байгааг тэрээр шуурхай зөвлөгөөнд мэдээлсэн. Ингэснээр 500 сая гаруй төгрөгийн сэлбэг хэрэгсэл шинээр худалдаж авч засварлах шаардлагатай байсан уг оношилгооны төхөөрөмжийг өөрсдийн хүчээр дотооддоо 100 орчим сая төгрөгийн өртөгөөр засаж, өндөр хэмнэлт гаргажээ.      

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %