“ISO-9001 бидний ойлголт, миний оролцоо” аяны шилдгүүд тодорлоо

     Засвар, механикийн заводын хамт олон Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлыг үйлдвэрийн газрын хэмжээнд түүчээлэн эхлүүлсэн юм. Энэхүү стандартын хэрэгжилтийн тасралтгүй, үр дүнтэй байдлыг хангах, гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах зорилгоор заводын инженер техникийн ажилтнуудын дунд мэдлэг бататгах, бүтээлч ажлын аян өрнүүлж, шилдгүүдээ тодрууллаа.

Аяны хүрээнд нийт инженер техникийн ажилтнууд найман баг болон Чанарын менежментийн тогтолцоо стандартын тухай асуулт, үл тохирлыг тодорхойлох дасгал ажил, үйл ажиллагааг сайжруулах төсөлт болон бүтээлч ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөн. Энэ оны гуравдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаатай явагдсан уг аянд З.Рэнцэндаш ахлагчтай “Кайзен” баг тэргүүлж, Д.Галбямба ахлагчтай “Хамтдаа” баг дэд байрт шалгарлаа. Шүүгчээр Засвар, механикийн заводын дарга Б.Баасансүрэн, Чанарын хяналтын хэлтсийн Стандарт, чанарын товчооны Чанарын мэргэжилтэн П.Баянмөнх, Засвар, механикийн заводын Чанарын тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал нар ажилласан. 

“Манай завод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлого, 2031 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдуулан байгууллагын чанарын менежментийн болон нэгдсэн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал 2020 онд нийт ажилтнуудад стандартуудыг таниулах, хэрэгжүүлэх модульчилсан сургалтууд зохион байгуулсан. Мөн өндөр насжилттай металл боловсруулах суурь машинуудын техникийн үзүүлэлт, хэмжээний хазайлт, нарийвчлалын алдаа зэргийг тогтоох техникийн аудит хийсэн. 2021 онд “Эрсдэлийн менежментийн журам” боловсруулан хэрэгжүүлсэн. 2022 онд эрсдэлийн үнэлгээний болон дотоод аудитын баг байгуулан Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015, Эрсдэлийн менежментийн MNS ISO 31000:2015 стандартуудын хэрэгжилтийг хангах, тасралтгүй сайжруулах ажил хийж байна” гэж заводын Чанарын тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал ярилаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-10-03 | мягмар гараг
Нар 06:53 минутад мандаж 18:29 минутад жаргана.

Намрын дунд цагаагчин тахиа сарын нэг цагаан хөх морь өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 3, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Г.ЦОГТГЭРЭЛ: Тээрмийг хугацаанаас нь өмнө сольсон нь том амжилт юм
Эрдэнэт үйлдвэрийн анхдагч болсон нь миний бахархал
  • .
  • 18/09/2023
С.Саранцэцэг: Ээлжнээс буугаад л аж ахуйн ажилдаа орох нь бидний амьдралын хэв маяг
М.ОТГОН: Бид 45 жилийн ойгоо их хөдөлмөр, бүтээлээр угтахаар ажиллаж байна
Р.ОЮУНЦЭЦЭГ: Эрдэнэт үйлдвэрийн гадаад ажилтны квотыг зургаан хувь байхаар тогтоосон
С.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдэл харьяа компаниудаа дэмжин, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй
Н.ЭНХБОЛД: Бодлого бол шийдвэр гаргалтын удирдамж юм
Ц.ОРГИЛ: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үүсэх материалын цацрагийн агуулгын түвшин хэвийн байна
Д.Жийнээ: Үйлдвэр, хотын түүх дурсгалыг бүтээлцэж явснаараа бахархдаг
Наадмын өнгө

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-10-03
10°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
-2°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2023-10-04
14°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-05
15°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-10-06
12°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 5м/сек
3°C
Хур тунадас
Салхи: 4м/сек
2023-10-07
10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
1°C
Ялимгүй хур тунадас
Салхи: 6м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3457.7 -0.0005 %
EUR 3655.48 -0.0033 %
GBP 4216.32 -0.0038 %
RUB 35.26 -0.0096 %
CNY 473.56 -0.0005 %
KRW 2.56 -0.0039 %
CAD 2545.61 -0.0106 %
NZD 2071.85 -0.0060 %
AUD 2216.56 -0.0109 %
JPY 23.09 -0.0061 %
HKD 441.46 -0.0010 %
SGD 2525.62 -0.0055 %
CHF 3791.96 -0.0020 %
SEK 316.18 -0.0090 %
TRY 125.94 -0.0014 %
THB 93.77 -0.0112 %