Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын даргын 38 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, ажилтнуудад танилцууллаа.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд танилцуулга хийж мэдээллээр ханган, санал бодлыг сонсох, санал авах ажлыг зохион байгуулах УИХ-ын захирамжийн дагуу танилцуулга, мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Батлут хийж, хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуултад хариулж, санал бодлоо солилцов.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараа энэ заалтыг “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулах, 76 гишүүн нь олныг төлөөлөх, 50 гишүүн нь хувь тэнцүүлэх хуваарилах аргаар сонгох агуулгаар өөрчлөн найруулахаар УИХ-ын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар томьёолсон.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор УИХ-ын гишүүдийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ. Парламентын гишүүдийг холимог тогтолцоогоор сонгосноор “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн хэрэгжинэ. Түүнчлэн хүн амын бүлгийг төлөөлөх чадвар нэмэгдэх, хуралдаан хүчинтэй байх ирц 64 болж нэмэгдсэнээр хууль эцэслэн батлагдах тул хуулийн чанарт эергээр нөлөөлөх, хяналт тэнцэл хангагдах зэргээр дээрх санал болгож буй хувилбарын эерэг үр дагаврыг тодорхойлж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд асуулт асууж, хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжих болон эс дэмжиж буй талаар санал бодлоо хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ч 126 биш 108 байх нь тохиромжтой, гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй, хэрэв нэмсэн бол нийгмийн бүх төлөөлөл, давхаргаас гишүүн сонгох боломж бүрдэх эсэх зэрэг тал бүрээс нь асууж, тодруулав. Төслийн танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут 2023 онд батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %