Эрдэнэт үйлдвэрт эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ

Эрсдэлийн удирдлагын нэгдсэн системийн ач холбогдол, үүрэг, хариуцлага, өнөөгийн чиг хандлага, эрсдэлийн удирдлагын арга, загварууд, нэгдсэн системийг тодорхойлох онолын болон практик мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, “Прайсвотэрхаускүүпэрс Эдвайзори” ХХК-ийн “PwC” академитай хамтран “Эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад үйлдвэрийн газрын дээд шатны удирдлагыг төлөөлж Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, бүтцийн нэгжүүдийг төлөөлж Үйлдвэрлэл-Техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Стратеги хөгжлийн газар, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд болон Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн нийт ажилтнууд хамрагдлаа.


“PwC академи” нь 152 улсад 328 мянга гаруй мэргэжилтэнтэй, 150 гаруй жилийн туршлагатай, салбартаа дэлхийн ТОП дөрөвт багтдаг байгууллага бөгөөд 2010 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, аудит болон баталгаажуулалт, татвар, хууль эрх зүйн үйлчилгээ, сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа туршлагатай юм. Энэ удаагийн сургалтад “PwC академи”-ийн сургагч багш Б.Энхжин эрсдэлийн удирдлагын нэгдсэн системийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сургалтад хамрагдсан үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтнууд болон сургагч багш нартай санал, сэтгэгдлээ солилцсон юм. Тэрээр “Байгууллагын бүрдэл болох мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөлт, компанийн засаглал, дотоод хяналт шалгалт, санхүүгийн тайлан, хүний нөөц, бүтээн байгуулалт зэрэг бүхий л шат дамжлагад эрсдэлийг тоон өгөгдөлд тулгуурлан тооцоолж, зураглал гарган, дүн шинжилгээ хийх замаар зэрэглэл тогтоох нь “Эрсдэлийн удирдлагын цогц бодлого” боловсруулах суурь болдог” тухай яриандаа онцоллоо.  


Сургалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрийн газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар бүрдүүлэх, дотоод хяналтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тогтолцоог сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахын зэрэгцээ хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үйлдвэрийн газрын эрсдэлийн үнэлгээний нийтлэг журам, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, холбогдох гарын авлагыг боловсруулж, үйлдвэрийн газарт эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь үйлдвэрийн газрын эрхэм зорилгыг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээ авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, оролцогч талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажлыг төлөвлөж, гүйцэтгэх, үйлдвэрийн газрын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд дотоод хяналт, шалгалт, шинжилгээ-үнэлгээ (мониторинг) хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулж, үнэн, бодит мэдээллээр удирдлагыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг тус хэлтэс нь Үйлдвэрийн газрын хэмжээнд хамгаалалтын хоёрдугаар шугамын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж, 14 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
Мөн сургалтын явцад мэдээллийн технологийн чиглэлээр Эрдэнэт үйлдвэрт үүсэж болзошгүй эрсдэлийг хэрхэн удирдаж байгаа талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүхээс тодруулахад, “Бид саяхан мэдээллийн технологийн 3 жилийн төлөвлөгөөгөө батлуулсан. Мөн утасгүй сүлжээний дэд бүтцийг судлах ажилдаа орсон. Магадгүй, ирэх онд хөрөнгө оруулалт шийдэгдвэл 5G утасны сүлжээ нэвтрүүлэх, машинч сургах ажлыг эхлүүлж, алсдаа белазыг жолоочгүй удирдах нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгээ илэрхийллээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн нөхцөл байдлын судалгааг дэд бүтэц, хүний нөөц, автоматжуулалт зэрэг хэд хэдэн чиглэлээр хийж байгааг танилцуулж, эдгээрээс эрсдэлээ тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тус хэлтсийн хувьд орон тоог нэмэгдүүлэх бус, өнгөрсөн жилээс эхлэн ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх сургалтад илүүтэй анхаарч, 40 орчим программистыг 3 сарын хугацаанд дотоод нөөцөө ашиглан сургаж, хөгжүүлжээ. Энэ мэт технологийн салбарын ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх, тулгарч буй эрсдэлийг арилгах шат дараатай ажлуудыг Мэдээллийн технологийн хэлтэс зохион байгуулж байна. Мөн тэд 60-65 хувийн элэгдэлтэй технологи, хоцрогдолд орсон техникүүдээ үе шаттай хөрөнгө оруулалтаар шинэчлэх, цаашлаад хүнд бус өгөгдөлд суурилсан автомашин жолоодох аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна. 
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболд хэлсэн үгэндээ, “Үйлдвэрийн хэмжээнд аюулгүй ажиллах тал дээр бидэнд чамгүй туршлага бий. Гэхдээ эрсдэлийг эдийн засаг, санхүү, гадаад, дотоод орчин, улс төрийн нөхцөл байдал, хил гааль зэрэг томоохон түвшинд авч үзэх, тэдгээрийг эрэмбэлэх, жагсаах, арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг сургалтаас олж мэдлээ. Манай хэлтсийн тухайд, оны эхний хагас жилд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлаа эрэмбэлж, нэгтгэдэг уламжлалтай. Эдгээр ажлуудаа хийж хэрэгжүүлсэн. Үйлдвэрийн хэмжээнд эрсдэлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх нь олон талын өгөөжтэйг мэдэж авлаа” хэмээн энэ удаагийн сургалтыг дүгнэлээ. 

Тус сургалтын үр дүнд үйлдвэрийн газрын бүтцийн нэгж бүр эрсдэлээ тодорхойлж, үнэлэх, хариу арга хэмжээ авч ажиллах нь чухал ач холбогдолтойг бататгаж, эрсдэлийн удирдлагын функцийг үйлдвэрийн газарт хэрхэн үр дүнтэй, зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэх арга, механизмын талаар мэдлэгээ тэлж, туршлага хуримтлууллаа. Цаашид эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйлдвэрийн газрын хэмжээнд нэгдсэн байдлаар бүрдүүлэх шаардлагатайг сургалтад оролцогчид онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %