“Эрдэнэт-45” караоке дууны уралдааныг “Уурхайчин залуус” хамтлаг тэргүүллээ

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойн хүрээнд “Соёл урлагаар дамжуулан нийгмийн сайн сайхныг хамтдаа бүтээцгээе” уриатай “Эрдэнэт-45” караоке дууны уралдаан амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр дүнгээ гаргалаа. Уралдаанд 15 хамтлагийн 75 дуучин оролцож, авьяас чадвараа сорьсноос Засвар, угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Уурхайчин залуус” хамтлаг тэргүүлж, Аваргын цом, өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагнууллаа. 

Автотээврийн цехийн “HOT MIC” хамтлаг дэд байр эзэлж, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр, “Эрдэнэт” сувиллын цогцолборын “Эгшиглэнт аялгуу” хамтлаг гутгаар байр эзлэн, өргөмжлөл, таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. Хоёр үе шаттай явагдсан уг тэмцээний Ерөнхий шүүгчээр Соёл, урлагийн цогцолборын хөгжмийн удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов, шүүгчээр 4-р сургуулийн дуу хөгжмийн багш, хөгжмийн зохиолч Д.Пүрэвсүрэн, Соёл, урлагийн цогцолборын найрал дууны багш Б.Нарантуяа, дуучин Б.Амартүвшин, С.Ариун-Эрдэнэ нар ажиллалаа. 


Тэмцээн 14 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд төгсгөлийн шатанд найман хамтлаг үлдэж, Хамтлаг дуу, Мэргэжлийн дуучинтай хамтарсан дуу, “Яг түүн шиг” үзүүлбэрээр өрсөлдсөн юм. Энэ үеэр тайзан дээр мотоцикл жолоодож, мөн амьд хөгжимтэй дуулсан зэрэг нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо. Түүнчлэн танхимд хамтлагаа дэмжин уухайлсан, ижил өнгийн хувцсаар жигдэрсэн үзэгчид ч тэмцээний бас нэгэн чимэг болов. 
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх ая дуугаа өргөснийг үзэгчид талархалтай хүлээж авлаа. Тэмцээний шүүгчид энэ удаагийн тэмцээн нээлттэй, Эрдэнэт үйлдвэрийн авьяастнуудаас гадна Орхон аймгийн байгууллага, иргэд оролцсоноор өргөн болж, уран сайханчдын бэлтгэл сайн, авьяас тунамал байсныг онцлов. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %