Шуурхайн тойм

Эрдэнэт үйлдвэрийн ахмад бүрт 350 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад гар бие оролцож, залуу нас хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууддаа 350 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий захирал Г.Ёндон даваа гаригийн шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа.  Эрдэнэт үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтыг гуравдахь удаагаа зохион байгуулах гэж буйтай холбогдуулан ийнхүү ахмадуудаа урамшуулах юм. Мөн ахмад ажилтны туршлага, ажилд хандах хандлагыг ажилтнуудад өвлүүлэх, өндөр насны тэтгэвэрт гарахын өмнөх сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ахмад мэргэжилтний санал санаачилгыг дэмжин ажиллах зэрэг  хөтөлбөрийг хэрэгжүүлж, ойрын таван жилд Эрдэнэт үйлдвэрээс ахмадын талаар баримтлах бодлогоо энэ удаагийн чуулганаар тодорхойлж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан 2890 ахмад харьяалагддаг.  

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлаар  манлайлагчдыг шагнаж урамшууллаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шуурхайн зөвлөгөөний эхэнд хөдөлмөрийн аюулгүй байдлаар манлайлагчдад шагнал гардууллаа. ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн 2 дугаар сарын 24-нөөс 4 сарын 26-ны хооронд  “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын манлайлал” аяныг үйлдвэрийн Ерөнхий захиргааны цех нэгжийн дунд зохион байгуулж, идэвх санаачилгатай оролцсон шилдгүүдийг тодруулсан байна. Тус аянд амжилттай оролцсонд талархаж, цаашид аюулгүй үйлдвэрлэл, эрүүл ажилтан, хөдөлмөрлөх таатай орчин нөхцлийн төлөө тууштай манлайлан ажиллахыг хүсье хэмээсэн тусгай байрын өргөмжлөл бүхий шагналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс гардсан бол дэд байранд Маркетингийн хэлтэс,  Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, тэргүүн байранд Механикийн хэлтэс тус тус шалгарч, манлайлагч шилдгүүд боллоо. Шагналыг Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх нар гардуулж, “Нэн түрүүнд-ХАБ” уриаг бодитой хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж буй цех нэгжийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв. 

Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын гоцлол дуучид олон улсын уралдаанд тэргүүлжээ

Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Москва хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XII дахь уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин Д.Дагвадорж, М.Маналжав нар өндөр амжилт үзүүлж, шалгарсан байна. Дэлхийн 15 орны 260 гаруй дуучин төгсгөлийн шатанд өрсөлдсөнөөс гоцлол дуучин Д.Дагвадорж, академик буюу сонгодог дуурийн дуу, эстрад болон эх орончдын дуу, Исаак Дунаевский, Сергей Рахманиновын  урын сангийн дуу зэрэг таван  номинацид түрүүлж, “Шилдэг дуучин” шагнал хүртсэн бол гоцлол дуучин М.Маналжав эстрад болон эх орончдын дууны төрөлд өөрийн насны ангилалдаа тэргүүн болон гутгаар байранд шалгарчээ. Мөн Соёл урлагийн цогцолборын дуу, драмын дугуйлангийн сурагч М.Есүй  эстрад дууны төрөлд гуравдугаар байр эзэлж, содон хувцаслалт номинацийн шагналтан болжээ. Энэхүү баярт мэдээг Соёл урлагийн цогцолборын дарга Б.Баттулга танилцуулж, уран бүтээлчдээ уралдаан тэмцээнд оролцох боломжоор ханган, дэмжиж буй  үйлдвэрийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Энэ үеэр олон улсын уралдаанд Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өргөж, авьяас билгээрээ тэргүүлсэн уран бүтээлчдэд үйлдвэрийн удирдлагын багийн зүгээс халуун баяр хүргэсэн юм.     

Тээвэр ложистикийн төвд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг эхэллээ

Тээвэр ложистикийн төвийнхөн ээлжит “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөө  энэ сарын 22-ноос эхлэн зохион байгуулж байгааг  төвийн дарга Х.Олзбаатар шуурхайн үеэр мэдээллээ. Тус төвийн ашиглагдахгүй барааны 8-р  агуулахад өнөөдрийн байдлаар, 2.7 тэрбум төгрөгийн 776 нэр төрлийн бараа материалын үлдэгдэл хадгалагдаж байна. Эдгээрийн 86 хувь нь техник технологийн шинэчлэлээс шалтгаалан тус үйлдвэрт ашиглагдахгүй болсон, түүнчлэн бүтцийн нэгжүүдээс татан төвлөрүүлсэн бараа материал юм. “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр эдгээр үлдэгдэл бараа материалыг бүтцийн цех нэгжүүдэд танилцуулах, ашиглах боломжтой бараа материалыг олгох ажлыг зохион байгуулна. Үүний дараа ижил төстэй уул уурхайн компани, байгууллагуудад  танилцуулж үзүүлэх, худалдан борлуулах, ашиглах санал тавих  зэргээр агуулахын үлдэгдэл бараа материалыг эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас, гурваас дээш жилийн насжилттай бараа материалын үлдэгдлийг бууруулах ажил энэ үеэр хийгдэнэ. Цаашид бараа материалыг захиалахдаа эхнээс нь хариуцлагатай хандаж, оновчтой захиалга хийх нь   “ашиглахгүй үлдэгдэл” гэсэн нэр томьёо, ойлголтыг арилгах боломжтой  гэдгийг “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн үр дүнгээр харуулахыг зорьж байгаа аж.   

Зэс, кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-г танилцуулахад бэлтгэх үүрэг даалгавар өглөө

Эрдэнэт үйлдвэр, Үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах ажлын хүрээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр гадны хэд хэдэн компанитай хамтарсан судалгааны ажил хийсэн. Судалгааны урьдчилсан тооцоо, дүнд  үндэслэн  Эрдэнэт үйлдвэрийн зүгээс үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд байгуулагдах Зэс, кабелийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хамгаалж, танилцуулах шийдвэр гарсантай холбогдуулан үүнд бэлтгэх үүрэг даалгаврыг Ерөнхий захирал Г.Ёндон, Үйлдвэрлэл технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэлд өглөө. Тодруулбал, Зэс кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-г танилцуулж, хамгаалах  мэргэжлийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг байгуулах, Ерөнхий инженертэй энэ чиглэлээр ярилцаж, зөвшилцөх зэргээр бэлтгэл хангахыг үүрэг болгов. Энэ сарын сүүл буюу 5 сарын 29-нөөс 6 сарын 2-ны өдрүүдэд болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Солонгос улсын холбогдох яам, газрын хамтарсан уулзалтын үеэр талууд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл технологийн парк дахь Зэс кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоолол, үр дүнгийн талаар  ярилцаж, санал солилцоно гэдгийг Ерөнхий захирал онцоллоо. 

Аж үйлдвэржилтийн үндэсний анхдугаар зөвлөгөөнд өргөн бүрэлдэхүүн оролцоно

Энэ сарын 26-ны өдөр нийслэл хотноо болох Аж үйлдвэржилтийн Үндэсний зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн бүрэлдэхүүн оролцоно. Зөвлөгөөнд уул уурхайн салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хувьд Эрдэнэт үйлдвэр өөрийн  үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, зорилт төлөвлөгөөний талаар танилцуулга, мэдээллээ хийх тул голлох байр суурь, үүрэгтэй  оролцоно гэдгийг  Ерөнхий захирал болон Ерөнхий инженер онцоллоо. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчид өндөр зохион байгуулалттай, ажил хэрэгч хандаж, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулахад идэвх санаачилгатай оролцохыг хүсэв. Мөн энэ үеэр зохион байгуулагдах “Эрдэнэс Монгол” нэгдлийн өдөрлөг, чуулганд дээрх баг бүрэлдэхүүн оролцоно. Нийт бүрэлдэхүүнийг үндсэн дөрвөн хэсэгт хуваан, тус бүрт нь ахлагч томилон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  зааварчилгаа  болон чуулганы хөтөлбөр, зөвлөмж  хүргүүлж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр мэдээллээ.  Аж үйлдвэржилтийн үндэсний анхдугаар зөвлөгөөний зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэхэд чиглэж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %