Эрдэнэт үйлдвэрийн 1000 ахмадын чуулган боллоо

     -Энэ сарын 22 буюу зуны тэргүүн сарын шинийн 3-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 ахмадын чуулган Хангарди паласт боллоо. Энэхүү 3 дахь удаагийн чуулганд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон газар, хэлтэс, цехийн удирдлагууд,үйлдвэрийн анхдагч, ахмадуудын төлөөлөл оролцов. Тус чуулганыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нээж хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэрийнхээ хагас зуун жилийн түүхийг бүтээлцэж, Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалтыг цогцлоосон Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн эрхэм анхдагчид, илгээлтийн эзэд, ахмадууд Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье! Түүхэн он жилүүдэд та бидний хөдөлмөр, зүтгэл зөвхөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хөгжлөөр зогсохгүй Монгол Улсын хөгжил, нийгэм, эдийн засгийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс бол хүдрийн нөөц баялаг юм. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эрдэнэтийн-Овоо стратегийн ордын нийт 99.5 мянган га талбайд ашигт малтмал хайх эрх бүхий зургаан тусгай зөвшөөрөл олгосон. Бид Эрдэнэтийн-Овоо ордын ойр орчимд шинээр орд нээх эхлэлийг тавьж, хүдрийн нөөцийг өсгөхийн тулд Оюут зэрэг ордод нарийвчилсан хайгуулыг эхлүүлсэн. Ингэснээр одоо тогтоогдоод буй нөөцөөр 60-70 жил ажиллах бололцоогоо нэмэгдүүлж, цаашдын ирээдүйгээ улам баталгаажуулах болно.Өнгөрсөн 2022 онд 33,6 сая тонн хүдэр боловсруулсан, 3,6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн, улс, орон нутгийн төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дээд амжилт боллоо. Энэ нь Эрдэнэт үйлдвэр хоног тутам 3 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулж, 5 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн гэсэн үг юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бол 2023 онд “Их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтын хүрээнд үндсэн үйлдвэрлэлд шинэчлэл, өргөтгөл хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр урьд жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалт, төслийн ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ Үйлдвэрлэл, технологийн паркийн бүрэлдэхүүнд барих Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулах катодын зэсийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийг боловсруулж, барьж эхлэх бэлтгэл хангаж байна. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто зам бүхий дэд бүтцийг байгуулах ажил ид өрнөж байна. Эдгээр бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр Эрдэнэт үйлдвэр өртөг, зардлаа бууруулж, ашиг, орлогоо өсгөхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болно. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтан, ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудынхаа нийгмийн хамгаалал, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг нийгмийн чиглэлийн бүтцийн нэгжүүдээр дамжуулан хүргэж, нийт 24 төрлийн тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Анхдагч, ахмадуудынхаа үнэтэй үг сургаалыг сонсож, асран халамжлах нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хүлээх хүндтэй үүрэг, нийгмийн хариуцлага билээ. Иймээс бид залуу үеийг сургаж, хөгжүүлэхэд ахмадуудтайгаа нягт хамтарч, та бүхнийхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг хангахад бүх талаар дэмжин ажиллах болно. Ахмадууд, анхдагчид, илгээлтийн эзэд Та бүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй ажилтны нэрийн өмнөөс болон хувиасаа, анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсний 45 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал  мэдээлэл хийсэн юм. Тэрбээр: “Эрдэнэт  үйлдвэрийг байгуулах анхны хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр ойн жилийн хүрээнд бид нийт ахмадууддаа Цагаан сараар мэндчилгээ дэвшүүлж, захидал бичсэн. Ахмадуудын сэтгэл зүй,үйлдвэртээ хандах хандлага, санал хүсэлтийг авах зорилгоор захидалтайгаа хавсаргасан судалгаа явуулсан. Үүний үр дүнд 2300 ахмадаас судалгааны материал ирсэн. Эндээс Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэрт гарсан нийт ахмадуудын сэтгэл зүй ямар байна, юунд сэтгэл дундуур, хангалуун явдгийг  харж болно. Уг судалгааныхаа талаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирал болон түүний багийн удирдах зөвлөлд танилцуулсан. Ингэж ахмадуудад хандсан бодлого,зорилт, халамж үйлчилгээ,илүү дэвшилттэй болсноор орчин үеийн менежмент, аргачлалаар оновчтой хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. Тус чуулганаар ахмад ажилтны туршлага, ажилд хандах хандлагыг ажилтнуудад өвлүүлэх, өндөр насны тэтгэвэрт гарахын өмнөх сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ахмад мэргэжилтний санал санаачилгыг дэмжин ажиллахыг үүрэг болгож, үйлдвэрийн газрын ахмад тус бүрт 350000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олголоо. Мөн ахмадуудад ээлтэй цехээр  Б.Баасансүрэн даргатай Засвар механикийн завод шалгарав.Төгсгөлд нь чуулганд оролцогчид дурсгалын зураг татуулснаар Эрдэнэт үйлдвэрийн 1000 ахмадын уулзалт өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %