Станцын үндсэн тоног төхөөрөмжүүд засварт оржээ

      Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлсэн амжилттайгаар өвлийн их ачааллыг давж, ирэх жилийн өвлийн бэлтгэлдээ хэдийнээ оржээ. Одоогоор станц дөрвөн трубин, гурван зуухны горимоор ажиллаж байна. Техник ашиглалтын дүрэмд заасны дагуу төлөвлөгөөт их засварын ажлууд эхэлсэн явна. Энэ жилийн хувьд 1, 3, 4 дүгээр трубин их засварт орох ёстойгоос саяхан 4 дүгээр трубины их засвар дуусаж, 72 цагийн туршилт амжилттай явагдсанаар байнгын ашиглалтад хүлээн аваад ажиллаж байна. Харин 3 дугаар трубиныг өнгөрсөн пүрэв гарагт их засварт оруулжээ. Их засварын ажлыг өндөр хүчин чадлын трубины засвараар мэргэшсэн “Эрчим маш” компани гүйцэтгэж, 6-р сарын 10-ны дотор ашиглалтад оруулахаар шамдаж байна. Үүний дараа 1 дүгээр трубин их засварт орж, зогсох юм. Энэхүү ажлыг “Их, бага хонгор” компани тендерт ялж гүйцэтгэхээр болжээ. Төлөвлөгөөт их засварын ажлууд цаг хугацаандаа амжилттай хийгдсэнээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн “их зогсолт”-ын үеэр IV цахилгаан станц дагаж их зогсолт хийж, засвар үйлчилгээний ажлаа амжуулдаг. Харин энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эрчим хүчний нэгдсэн системийн ачааллаас хуваалцана. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-06-07 | лхагва гараг
Нар 04:54 минутад мандаж 20:48 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын хоёр хар улаан бич өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 54 инутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %