Төв агуулах нээлттэй ажиллана

     Эрдэнэт үйлдвэрийн төв агуулахад гурваас дээш жил хадгалагдаж буй хөдөлгөөн багатай бараа материалуудыг ашиглах, борлуулах, үлдэгдлийг бууруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тээвэр, ложистикийн төв энэ жилийн өдөрлөгийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ. Одоогоор агуулахад гурваас дээш жил хадгалагдаж буй бараа материал, сэлбэг хэрэгслийг ангилж ялгах, буулгаж, дэлгэн байрлуулах ажил үргэлжилж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн инженер техникийн ажилтнууд, засварын ажлыг гардан гүйцэтгэдэг ажилтнуудад сэлбэг хэрэгсэл, бараа материалыг биетээр дэлгэн үзүүлж, газар дээр нь олгох ажлыг шуурхай зохион байгуулна гэж Агуулах аж ахуйн хэсгийн дарга Т.Амартүвшин ярилаа. 

     Эхний улирлын байдлаар төв агуулахад гурваас дээш жил хадгалагдаж буй 27 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө бүхий бараа материал байгаа нь нийт үлдэгдлийн 16 орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн жилийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр таваас дээш жил хадгалагдаж буй сэлбэг хэрэгслийг дэлгэн борлуулсан бөгөөд энэ үеэр нийт 244 нэр төрлийн 834.5 сая төгрөгийн бараа материалыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдэд болон гаднын байгууллагад олгож ажиллажээ.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %