“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын дунд зохион байгуулж буй 43-р спартакиадын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөө үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн нийт 48 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Оны эхнээс волейбол, залны хөл бөмбөг, ширээний теннис, бадминтон зэрэг төрлүүдээр үргэлжилсэн 43-р спартакиадын тав дахь тэмцээн нь сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолтууд юм. Тэмцээний шүүгчээр Спорт цогцолборын Сагсан бөмбөгийн Ахлах арга зүйч Б.Ганзориг тэргүүтэй мэргэжлийн шүүгчид ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Сагсан бөмбөгийн аварга баг тамирчид долоо хоногийн дараа тодорно.
Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбороос Уурхайчдынхаа дунд спортын бага наадам, спартакиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ оны 43-р спартакиадыг бүтэн жилийн турш цуврал хэлбэрээр үргэлжлүүлж байгаа бол ирэх оноос спортын бүх төрлүүдээ нэгтгэн богино хугацаанд нэгэн зэрэг зохион явуулахаар төлөвлөж буйгаа зохион байгуулагчид сонирхуулсан.