Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав

      Монгол Улсын Их хурлын тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй хамтран Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнөөдөр Соёл, урлагийн цогцобор болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байранд тус тус зохион байгууллаа. Улс орон даяар өрнөж байгаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилтны 10 хувь буюу 700 орчим ажилтан оролцлоо.

      Уг төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх: “Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн Инженер техникийн ажилтнуудын дунд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг явуулсан. УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж буй энэ цаг үед багийн иргэд, үйлдвэрийн ажилтнуудад хуулийн танилцуулгын талаар мэдээлэл өгч саналыг нь авч байна. Энд хүн бүхэн идэвхтэй оролцох ёстой. Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран цахим хурал хийсэн. Энэ хурлаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаарх танилцуулгад оролцогчдын саналыг нэгтгэж холбогдох газарт нь хүргүүлэх үүрэг өгсөн” гэв.

       Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг мажоритар, пропорциональ тогтолцооны давуу ба сөрөг тал, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо болон энэ төслийн хууль, эрх зүйн үндэслэлийн талаар мэдээлэл хийв. Тэрээр: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 2022 оны 54-р тогтоол, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны хоёрдугаар тогтоолын хүрээнд боловсруулж 2023 оны 5-р сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. 1992 оноос хойш 8 удаагийн сонгууль явагдсан. Үүнээс 2012 онд ганц удаа холимог тогтолцоогоор сонгууль явсан. Монгол улсын хэмжээнд 36 нам, эвсэл бүртгэлтэй байдаг. Үүний 20 хүрэхгүй нь сонгуульд оролцдог. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсны учир нь: Сонгогчдын сонгогдох асуудал бүрэн хэрэгждэггүй. Иргэдийн улс төрийн оролцоо буурсан. Гадаадад амьдарч буй иргэд, залуусын оролцоо бага, жендерийн тэгш байдал алдагдсан, хууль батлахад гишүүдийн тоо цөөхөн гэж хуулийн төсөл санаачлагч үзсэн байна” гэв.

      Төгсгөлд нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулгад оролцсон үйлдвэрийн ажилтнуудын төлөөлөл УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн холимог тогтолцоог дэмжих, эсэх талаар бичгээр саналаа өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %