Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн “1000 Ахмадын чуулган” зохион байгуулна

Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус үйлдвэрийн захиргаанаас “1000 ахмадын чуулган”-ыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулна гэж Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээллээ. Эдүгээ Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны амралтдаа гарсан 2890 ахмад үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд харьяалагддаг. Тэдний ахуй амьдрал, нийгмийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, ойрын 2-5 жилд ахмадуудад чиглэж, хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрөө тодорхойлдог “1000 Ахмадын чуулган” нь тус үйлдвэрээс зохион байгуулж ирсэн уламжлалт ажлын нэг юм. Залуу халуун нас, сэтгэл зүтгэлээ зориулж, өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийг бүтээсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, үйлдвэрийн нэрэмжит шагналаар урамшуулах, шинэ техник, технологийн дэвшлийн талаар танилцуулах зэрэг олон үйл ажиллагаа чуулганы хүрээнд болох ажээ. 

Цех нэгжүүд хавар, зуны бэлтгэл хангаж байна

Үйлдвэрийн хэмжээнд хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөө хэрэгжиж байна. Бүтцийн нэгжүүд дотоодын төлөвлөгөөний дагуу ажиллаж, Ил уурхайд хавар, зуны бэлтгэл 40 хувь, Авто тээврийн цех 59 хувь, Баяжуулах үйлдвэр 40 хувь, Засвар механикийн завод 53 хувь, Дулааны цахилгаан станц 52 хувь, Цахилгаан цех 70 хувийн тус тус гүйцэтгэлтэй байгааг цех, нэгжийн удирдлагууд мэдээллээ. Мөн “Их зогсолт”-ын ажилд оролцох цех нэгжүүд дотооддоо өөр өөрийн чиглэлээр бэлтгэлээ хангажээ. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бараа материалын хангамж нийлүүлэлттэй холбоотой нийт 78 сонгон шалгаруулалт зарлаж, “Их зогсолт” эхлэх хугацаанаас өмнө бэлэн болгохоор зорьж байна. Ирэх сарын дундуур хангамж, нийлүүлэлтийг бүрэн татаж авах боломжтой болно гэж Бараа материал, худалдан авах ажиллагааны хэлтсээс мэдээллээ.   

Хаягдлын аж ахуйд шинэ насос суурилуулж, туршилтын залгалт хийхэд бэлэн болжээ

Үйлдвэрлэлийн цехүүдэд 2023 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг удирдлагууд мэдээлэлдээ онцоллоо. Үүний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагт 18 мянган метр куб булинга шахах хүчин чадалтай насосыг суурилуулах ажил 90 хувийн гүйцэтгэлд хүрч, энэ сарын 17-ны өдөр туршилтын залгалт хийхээр төлөвлөжээ. Уг ажлыг Баяжуулах үйлдвэр, Цахилгаан цех, Засвар угсралтын цех, Барилга засварын цех, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтэс зэрэг холбогдох бүтцийн нэгжүүд хамтран суурилуулсан байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн, 900HD маркийн шинэ насосыг суурилуулснаар жилд 40 сая тонн хүдэр боловсруулах үеийн баяжуулалтын хаягдлыг саадгүй тээвэрлэх техникийн боломжийг бүрдүүлж, үйлдвэрлэлийн цаашдын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад өндөр ач холбогдолтой юм. 

Үйлдвэрлэлийн долоон цехэд мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйч ажиллуулж эхэлсэн

Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдэд мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйч ажиллуулж байна. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй хэвийн бус, хүнд нөхцөлд ажилладаг ажилчдын эрүүл ахуйн нөхцөл, боломжийг баталгаажуулах бодлогын хүрээнд мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай болж байгааг Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийн хувьд хөдөлмөрийн эрүүл ахуйчтай болж, эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах шаардлага байгааг мэдээлэлдээ онцлов. Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь аливаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн байдалд шилжүүлэх, ажлын байрууд дээрх сөрөг хүчин зүйлүүдийг арилгах, хүний биед нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, хамгийн бага түвшинд хүртэл буулгах зорилготой. Ингэснээр Уурхайчин хамт олны эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй юм. Иймээс хөдөлмөрийн эрүүл ахуйчдын ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж, өндөр эрсдэлтэй ажлын байр болон хөдөлмөрийн эрүүл ахуй талаас нь ямар арга хэмжээ авч ажиллах чиглэл төлөвлөгөөг боловсруулах үүрэг даалгаврыг Хүний нөөц, захиргааны хэлтэст өглөө. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 19
2023-06-07 | лхагва гараг
Нар 04:54 минутад мандаж 20:48 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын хоёр хар улаан бич өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 54 инутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %