Их бүтээн байгуулалтын эзэн

     Шинэ хот, шинэ үйлдвэр сүндэрлүүлэх, Эрдэнэтийн нүргээнт их бүтээн байгуулалтад Орос, Монгол ахан дүүстэй саргүй шөнийг ч гагнуурын цэнхэр очсоор гэрэлтүүлэн, ган төмрийг ширгээж явсан бахдалтай хувь заяагаа дурсан суугаа энэ буурал бол Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Ус хангамжийн цехийн ахмад ажилтан Ичинноровын Содномдаржаа. 

     Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт Ар хужиртын голд төрсөн малч удмын хөвгүүн дөрөвдүгээр ангиа төгсөөд л малчин болсон гэдэг. Малын бэлчээрт А.С.Пушкин, Ц.Дамдинсүрэнгийн шүлгүүдийг шимтэн уншиж цээжилнэ, бас шүлгийн мөрт ч бичиж, оролддог байж. Ингэж хамаг анхаарлаа номд хандуулсаар хонь малаа тасалж алдах, хурга ишгээ бүргэдэд шүүрүүлэн “факталж” уйлсаар гэртээ очдог хөгтэй явдал зөндөө байж. Малчин хүү 14-тэйдөө нутгаасаа гарч, Улаанбаатар хотод нагац ахындаа сууж, оройгоор суралцан бүрэн дунд боловсролтой болжээ. Дараа нь Сэлэнгэ аймгийн Шаамарын сургууль комбинатад сурч, токарьчин, гагнуурчин мэргэжил эзэмшсэнээр орчин цагийн аж үйлдвэрийн ажилчин болох замаа нээжээ. 

     И.Содномдаржаа анхдагч болох тавилантай мэт. Залуусын сэтгэлийг татсан шинэхэн хот Дарханд 1964 онд очиж, нарийн хэмжүүрийн мастер хэмээх мэргэжил эзэмшиж, Ус хангамжийн байгууллагын анхны ажилчин болов. Тэр уйгагүй хөдөлмөрч, махруу, ажлын ард гарахаас нааш амардаггүй зантай. Социалист хөдөлмөрийн гавшгайч бригадын шилдэг ажилчны эгнээнд багтан, олон олон шагналын эзэн болж, 13 жил ажиллав. 

     Ууган хүү нь Эрдэнэтийн сургалтын төвд суралцах болсон 1977 онд Эрдэнэт хотыг зорив. Эрч хүчтэй идэр насандаа Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх барилга байгууламж бүтээн босгох ажилд гар бие оролцон, “төмрийн үйлчин”-ээр ажиллаж эхэлжээ. Гендрекцийн дугуй танхим, Үйлчилгээний төвийн барилгын суурийг тавилцаж, АБК, “Сэлэнгэ” амралтын бааз, “Сэлэнгэ” зочид буудлыг бүтээн босголцож явжээ. Эхлээд түүнд Анатопин хэмээх орос багш төмрөөр хэрхэн уран шаглахыг зааж, төд удалгүй И.Содномдаржаа цэргээс халагдаж ирсэн залууст багшлах болов. “АБК”-ын барилгын ажлыг яаравчлан дуусгах онцгой даалгавар аваад, хүч нэмэн очиж, гуравдугаар давхрын дутууг гүйцээн гагнасан торгон агшнаа тодхон санадаг. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орох ёслолын үеэр сэтгэл нь ихэд огшсон гэдэг. Энэ бүхнээ эргээд харахад үнэхээр сайхан. Даарч, халууцаж, цуцахыг үл ажран, өдөр шөнөгүй олон аавын хөвгүүд, охидтой мөр зэрэгцэн босголцсон бүхэн нь түүний сэтгэлд мөнхийн гэгээ татуулдаг. Энд тэндгүй гагнуурын очис маналзаж, кран, төрөл бүрийн техник хөшилдөн, орос, монгол барилгачид, барилгын цэргүүд завсар зайгүй ажиллан, тэр орчин эгээ л өдөр шиг гэрэлтдэг байсан нь нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог гэсэн. Одоо ч тэр их бүтээн байгуулалтад хамтран зүтгэсэн Орос, Монгол нөхдөө санан үгүйлсээр явна. 

     Үйлдвэр ашиглалтад орсны дараа И.Содномдаржаа тухайн үеийн Эрчим хүчний цехэд насосын машинчаар ажилд орлоо. Үйлдвэрийн усан хангамжийн системийн өргөх станцуудын технологийн заавар, ажлын горимыг чанд мөрдөн ажиллажээ. Түүнчлэн, цахилгаан эрчим хүчний зардлыг багасгах, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон шинэ санаачилга гаргажээ. Түүний энэ хөдөлмөрийг үнэлж, 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар тодруулж, “Аваргын од” тэмдгээр шагнасан байна. Энэхүү шагналаа тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгээс гардаж авснаа их бэлгэшээдэг юм билээ. 

     Тэр “Сэмбээ” шиг олон мэргэжилтэй. Дамжаа бүхнээ онц дүүргэж, аль ч мэргэжлээрээ үргэлж хичээнгүй, чадварлаг, бүтээмжтэй ажилласан нэгэн. Тийм ч учраас Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоо зүүж өгсөн байдаг. 

     И.Содномдаржаа тэртээх он жилүүдэд хонины бэлчээрт өвөртөлж явсан үзэг, цаасаа хаана ч орхисонгүй. Үргэлж мэдрэмжээ хурцалж, бичсээр. Дарханд байхаасаа сонины идэвхтэн бичигч болж, сурвалжилга, найруулал, тэмдэглэл туурвиж, хөдөлмөрийн хүнийг алдаршуулж явжээ. Мөн олон шүлэг, найраглал бичсэнээс дуу болон түгсэн нь ч бий. Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байх ахуйд,

“Хайгуулчны цэнхэр майхны 
Хаяа дэрвэсэн буурин дээр 
Энхийн шинэ хотын 
Эхний суурь боссон юм” гэх үгтэй “Энхийн хот” шүлгэнд нь хөгжимчин Г.Ганбаатар ая хийж, хотын Соёлын ордны дуучин Цэрэндорж, Үйлдвэрийн ажилчин Гүнчин-Иш нар тайзнаа дуулжээ. Энэ дуу жагсаал цуглааны үеэр их дуулагдаж, ажилчин залууст бахархал, хүч нэмдэг байж. “Баян-Өндөр хайрхан” гэх залбирлын дуунд нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов ая хийж, дуучин Маналжав дуулсан нь Эрдэнэтийнхний сонсох дуртай дууны нэг болсон байна. И.Содномдаржаа Дархан хотод байх үеэсээ л олон шүлэг яруу найраг бичиж, шүлэг найргаа “Цог” сэтгүүл, хамтын бүтээлд хэвлүүлсэн аж.

     Өдгөө 90 насыг дөтөлж яваа энэ буурай залхуурна, ядарна, аливааг хойш тавина гэж огт үгүй. 2006 оноос ном бүтээх ажилд шамдаж, шүлэг найргийн 17 дахь номоо өлгийдөхөөр зэхэж буй. Тэрбээр “Өөрийгөө шахаж, шавхуурдаж, цаас “цоохорлож” суух юм. Хүнд хэрэгтэй зүйлийг, нийгэмд болж буй, бүтэхгүй байгаа бүхний тухай өөрийн санаа бодлоо бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх гэсэн санаа юм даа” гэв. 

Залууст хандан, аливаад тууштай, эрхэлсэн ажилдаа өөриймсөг бай, бүтээлч ханд, өөрийгөө хайрлаж, элдэв муу зүйлд бүү татагд гэж захисан юм. 

     И.Содномдаржаа гуай зургаан хүүхэдтэй. Ач, зээ олонтой. Хүүхдүүддээ хэт өндөр шаардлага тавьдаггүй, чөлөөтэй сэтгэх, өөрийнхөөрөө байх боломжийг нь бүрдүүлдэг гэнэ. Гэлээ ч бүгд л ажилсаг, хөдөлмөрч сайн хүн болж, ихэнх нь аавыгаа дагаж, Эрдэнэт үйлдвэртээ нэр төртэй ажиллаж, эхнээсээ гавьяаны амралтдаа гараад байгаа аж. 

     Эрдэнэт үйлдвэрийн “анхдагч” ахмадуудын нэг И.Содномдаржаа гуай маань өндөр насыг зооглож буй ч бие тэнхлүүн, сэтгэл тэнүүн, уйгагүй хичээл зүтгэлээр бүтээн туурвисаар явна.
 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %