Хаврын мод тариалалтыг нийгмийн цехүүд эхлүүллээ

     “Бүх нийтийн мод тарих” үндэсний өдөр 5 дугаар сарын 13,14-ний амралтын өдрүүдэд тохиож байна. Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ хаврын мод тариалалтаар  Хаягдлын аж ахуйн  4.5 га талбайд 500 мянган ширхэг мод тарьж, суулгахаар  төлөвлөсөн. Эхний өдөр тус үйлдвэрийн нийгмийн цехийн 978 ажилтан Хаягдлын аж ахуйд урьдчилан төлөвлөж, бэлтгэсэн газруудад хуваарийн дагуу 250 мянган ширхэг мод тариалж, бут суулгалаа. Хаврын мод тариалалтын өдрийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Я.Ариунзул нар мод тарих ажилд идэвхтэй оролцож буй  нийт ажилтнууддаа  талархал илэрхийлэхийн зэрэгцээ өөрсдөө мод тариалалтад нэгдсэн юм. 

     Уурхайчид  энэ удаа  2023 онд үрээр болон суулгацаар мод тарих төлөвлөгөөнөөсөө гадна өмнөх оны нөхөн тариалалт хийж, арчилгаа тордолгоог үргэлжлүүлж байна. Өнгөрсөн онд тарьсан үр одоо жигд сайхан соёолж, ургасан.  Хамгийн гол нь бид модоо тариад орхих биш, ургах нөхцөл боломж, зөв арчилгааг тасралтгүй хийж, ойн мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөний дагуу хамтран ажиллахыг зорьж байгаа гэж Я.Ариунзул дарга энэ үеэр онцолсон. Хаврын мод тариалалтыг нийгмийн цехийн ажилтнууд эхлүүлсэн бол маргааш буюу 5 сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн цех нэгжийн 600 орчим ажилтан Хаягдлын аж ахуйд шар хуайс, улиас үргэлжлүүлэн тарих юм. 

     Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлан нэгдэж, ирэх 10 жилд 100 сая мод тарьж ургуулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Ногоон хөгжлийн төслийг хэрэгжүүлж, ойн генетикийн нөөцийн “Эрдэнэт” төв байгуулан ажиллаж байна.  Ингэснээр мод тарьж,  үржүүлэх, ойжуулах ажлыг шинжлэх ухаанч, цогц байдлаар хөгжүүлэх шинэ жишиг тогтоож байгаа юм. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %