Цагаан тоос тойрсон мэдээлэл нээлттэй байхыг чухалчлав

     Орхон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд очиж, цагаан тоосны талбайтай биечлэн танилцав. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, Эрх зүйн нутгийн удирдлага, хөгжлийн хорооноос цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажилтай газар дээр нь танилцаж, бодит мэдээлэл авах санаачилга гаргасны дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. 

     Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар “Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах” чиглэлээр хийж буй ажил, үр дүн, хүндрэлтэй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 1998 оноос эхтэй цагаан тоос дарах, дэгдэлтийг бууруулах ажлууд одоо ч тасралтгүй үргэлжилж байгааг Эрдэнэт үйлдвэрийнхэн онцолсон. Энэ хугацаанд тус үйлдвэрийнхэн Хаягдлын аж ахуйд дэгддэг цагаан тоосыг дарах, бууруулах чиглэлээр олон талын судалгаа хийж, технологийн аргууд туршиж нэвтрүүлснийг ч тоо баримтад тулгуурлан танилцуулав. Үйлдвэрлэлийн тасралтгүй горимоос улбаалан хаягдлын сан дүүрч, тэлэх шаардлага үүсэж байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал. Иймд цаашид оновчтой шийдвэрлэж, зөв гарц олохын тулд хэд хэдэн арга зам, шийдэл дэвшүүлж байна. Тухайлбал, “Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх технологи” нэвтрүүлэх, “Хаягдал хураах санг шинэ байршилд байгуулах”, Тоос дарагч урвалжийг нэвтрүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, төлөвлөгөөндөө тусгаад байгаагаа үйлдвэрийн мэргэжилтнүүд тодорхой танилцууллаа. 

     Мэдээлэлтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох албаны төлөөллүүд асуулт асууж, харилцан санал солилцсон. Энэ удаагийн уулзалтын гол зорилго, үр дүнгийн тухайд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тодорхойлохдоо “ Хамгийн гол нь цагаан тоостой холбоотой мэдээллүүд бодитой, үнэн байх ёстой. Эрдэнэтийн цагаан тоосны дэгдэлт Төв аймгийн нутагт үнэхээр хүрч байгаа юу, Улаантолгойд тарьж ургуулсан хүнсний ногоо хортой юу гэхчлэн иргэдийн дунд ам дамжсан яриа хэр үндэслэлтэй эсэх, газар дээрээ бодит байдал ямар байгаа зэрэг олон асуудалд үнэн зөв мэдээллийг өгөх нь юу юунаас чухал юм. Нөгөө талаас, 2019 онд аймгийн ИТХ-аас “Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг хамтран хэд хэдэн ажлыг хийж байна. Цаашид Эрдэнэт хот, суурьшлын бүс нүүх үү, Хаягдлын аж ахуй нүүх үү гэдэг асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудлаар судалгаа хийгдэж байна. Тухайлбал, Булган аймаг руу суурьшлын бүс бий болгох тухайд санал солилцсон. Мөн Хаягдлын аж ахуйг шинээр байгуулах байршлыг тогтоох чиглэлээр аймаг орон нутгийн зүгээс ямар шийдэлд хүрч, шийдвэрлэх талаар ярилцаж байна. Энэ асуудалд дан ганц Эрдэнэт үйлдвэрийг буруутгах, эсвэл аймаг орон нутаг хариуцах ёстой гэж хандахаас илүүтэй хоёр талаасаа үнэн зөв, бодит мэдээллийг түгээж ажил хэрэг болгох нь чухал. Энэ үүднээс бид цагаан тоос дарах ажилтай газар дээр нь танилцаж байна” гэж онцлов. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %