Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойд зориулсан “Эрдэнэтийн бал-2023” бүжгийн ХХVII наадмын ажилчдын ангиллын Ардын бүжгийн хосын төрөлд Чанарын хяналтын хэлтэс, Баяжуулах үйлдвэр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Ил уурхай, Засвар, угсралтын цехийн ажилчид хамрагдан авьяас билиг, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэхүү ардын бүжгийн хосын төрөлд Чанарын хяналтын хэлтсийн ажилтан В.Мөнхжин, Засвар, механикийн заводын ажилтан С.Батзориг нарын хамтарсан үзүүлбэр тэргүүн байр эзлэв. В.Мөнхжин нь оюутан цагаасаа Технологийн сургуулийн бүжгийн хамтлагт хичээллэхийн зэрэгцээ Соёл, урлагийн цогцолборт гэрээт бүжигчнээр ажиллаж асан авьяаслаг ажилтан юм.

















