Техникийн хэлтсээс захиалагч нарт сургалт зохион байгуулав

     Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсээс 2024 оны үндсэн болон эргэлтийн хөрөнгө болох техник, тоног төхөөрөмж, эд анги, үндсэн технологийн материалын захиалга эхлэхтэй холбогдуулан бүтцийн нэгжүүдийн захиалгыг “Захиалгын нэгдсэн систем”-д оруулдаг ажилтнуудад өнөөдөр сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт хэлэлцүүлэгт цехүүдийн захиалгад оролцдог 500 гаруй ажилтан хамрагдаж, худалдан авах үйл ажиллагаа амжилттай явагдахад анхаарах зүйл, шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл авч, санал бодлоо хуваалцсан юм. 

     Техникийн хэлтэс 2017 оноос хойш цехүүдийн захиалгыг “Захиалгын нэгдсэн систем”-д төвлөрүүлэн авах болсон нь хүний оролцоог багасгах, ажил хөнгөвчлөх зэрэг олон давуу талыг бий болгосон. Захиалгын программ жилээс жилд сайжирч байгаа ч цаашид анхаарах хэд хэдэн асуудал байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тухайлбал, техникийн үзүүлэлт бүрэн, тодорхой байх, эргэлтийн хөрөнгийн нэршил оновчтой байх, хэмжигдэх нэгж ойлгомжтой байх хэрэгтэйг жишээгээр тайлбарлав. Ингэснээр тендер зарлахад ойлгомжгүй байдал үүсэхгүйн дээр худалдан авалт амжилттай болох нөхцөл бүрдэнэ. Анхан шатны захиалга хийж буй мэргэжилтнүүдийн ойлголт зөв байх нь худалдан авах ажиллагаа амжилттай болохын үндэс гэж Техникийн хэлтсийнхэн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн. 

     Одоогоор “Захиалгын нэгдсэн систем”-д бүртгэлтэй 180 мянга гаруй бараа материал байна. Үүнээс 64 мянган нэр төрлийн бараа нь идэвхтэй, бусад нь дээхэн үед захиалагдаж байсан, одоо ашиглагдахаа болсон бараа материал байна. Үүнийг тус хэлтсийн мэргэжилтнүүд нэгдсэн форматад оруулан цэгцэлж байгаа бөгөөд энэ ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Захиалгын программын сайжруулалт, өнөөдрийн сургалтаар ирэх оны захиалгын ажил ийнхүү эхэллээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %