Ерөнхий инженер авто замын ажлын явцтай танилцлаа

     “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх холбогдох бүтцийн нэгжийн мэргэжилтнүүдийн хамт Үйлдвэрлэл, технологийн паркийн болон Эрдэнэт-Хялганатын чиглэлийн авто замын өргөтгөл, засвар шинэтгэлийн ажлын явцтай танилцлаа. Үйлдвэрлэл, технологийн паркийн төмөр замын ажлыг “Туулын гүүр далай” ХХК, авто замын ажлыг “Шилдэг зам” ХХК тус тус гүйцэтгэж байна. Эдгээр компанийн ажилтнууд ажлынхаа явцын талаар танилцуулав.

“Шилдэг зам” ХХК-ийн төслийн удирдагч А.Наранбаатар: Манай компани Үйлдвэрлэл, технологийн паркийн 12,6 км авто замыг барьж байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн сарын 27-ноос ажлаа эхлүүлсэн. Гэрээний дагуу 2024 оны 11-р сарын 1-нд энэ авто замыг ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Манай компани 2011 онд байгуулагдсан. Өмнөговь аймгийн Шар тээгийн уулзвараас Цогт Цэций сум хүртэлх газрын 59 км авто замын ажлыг гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар, Дарханы замын нэгдүгээр хэсэг дээр ажилласан. Нийслэлийн болон аймгийн төвүүдэд жижиг зам засварын ажил хийсэн туршлагатай. Үйлдвэрлэл, технологийн паркийн авто зам дээр 40 гаруй хүн, 20 орчим техниктэй ажиллаж байна. Цаашид 100 гаруй хүн, 60 гаруй техниктэй ажиллана. Одоогоор хөрс хуулалтын ажил ид явагдаж байна. Бид өдөрт 10 цагаар ажиллаж байгаа.

“Туулын гүүр далай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сандаг-Очир: “Манай компани Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Энэ паркийн 4,3 км нэгдүгээр ээлжийн төмөр замын ажлыг эхлүүлээд явж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 20 орчим хувьтай явна. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд төмөр зам тавих ажлаа эхэлсэн. Өөрөө буулгагч, ковш, бульдозер, автогрейдер гээд нийт 31 техниктэй, 70 хүн ажиллаж байна. Одоогоор ухмалын газар шорооны ажил хийгдэж байна. Төмөр замын бараа бүтээгдэхүүнийг эхнээс нь хүлээн авсан. Цаашид 730 мянган метр куб ухмалын газар шорооны ажил хийгдэнэ. 2023 оны 11-р сарын дундуур энэ төмөр замын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгөх зорилттой ажиллаж байна” гэв. 

     Дараа нь Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын баг, Эрдэнэт-Хялганатын чиглэлийн авто замын ажлын явцтай танилцав. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Эрдэнэт-Хялганатын чиглэлийн авто замын гурван багц засвар шинэтгэлийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд гүйцэтгэж байна. 

Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: “Авто замын бэлтгэл ажил хангагдсан байна. Аливаа тээврийн хэрэгсэл хаалттай замын гадуур аюулгүй зорчих боломжоор хангах нь танай компанийн хүлээсэн үүрэг. Нөгөө талаар замын ажил саадгүй тасралтгүй явах ёстой. Өнгөрсөн хавар энэ замыг хаах үеэр хэрэгцээтэй бараа материалаа өвөл татан авч бэлэн болгох үүрэг өгөгдсөн. Хайрга ачих ажлаа ч бэлтгэ гэсэн. Одоо ямар ч асуудалгүй ажил явах ёстой. “Замын битум” компанид магадалшгүй зардлын хүрээнд шилэн кабель шилжүүлэх, гүүрний асуудлыг шийдэж өгсөн. Захиалагчийн хяналт тавьж буй компанийн төлөөлөл өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг диспетчерээр дамжуулан үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж байя” гээд Эрдэнэтээс "Сэлэнгэ" амралтын бааз, Хангал, Хялганатын чиглэлд зорчих зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, ард иргэд, “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн хүүхэд тээвэрлэсэн автобусны цуваа саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, буулгасан гүүр, зам орчмын эрэг даланг засаж дуусгах, замын тэмдэг, тэмдэглэгээг харагдахуйц байрлуулахыг үүрэг болгов.

“Ар Си Эс Си” ХХК-ийн инженер О.ПҮЛЖИН: “Манайх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй компани. Бид талбайн зааварчилгаа өгч, гүйцэтгэгч компаниудад албан бичиг хүргүүлсэн. Ингэснээр түр гүүр тавьж, тэмдэг, тэмдэглэгээ нэмсэн. Энэ сарын 13-наас эхлэн Зам барилгын ажлын гүйцэтгэгч компаниуд ажилласан. “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд нийт 64 км замын ажил гүйцэтгэнэ. “Хурдны зам” компанийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. “Замын битум” компанийн ажил 25 хувьтай явж байна. 62 хүн хүчтэй, 21 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Одоогоор нэг гүүрний засварын ажил хараахан эхлээгүй. Гурван гүүрний засварын ажил хийгдэж, дам нуруунуудыг буулгаад байна. Грейдерээр түр замаа зассан. Хүүхдийн зуслангийн автобусыг далангаар явуулах ажлыг зохицуулж, зам засварын ажлаа хийхээр төлөвлөөд байна. Саяхан “Сэлэнгэ” амралтын бааз дээр хийгдэж буй барилгын ажлын бетон тээвэрлэсэн автомашинууд энэ замаар явсан. Иймээс нэг их хүндрэл гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт хийхэд ямар нэг асуудал байхгүй” хэмээн ярилаа. 

Ийнхүү Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан ажлын баг, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй авто замын өргөтгөл засвар, шинэтгэлийн ажилтай танилцлаа.


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %