Багш, шавийн гэрээ байгууллаа

     Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн хүрээнд “Багш, шавийн гэрээ байгуулах” үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр нь “Шинэ ажилтны дасан зохицох”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залуу ажилтныг дэмжих”, “Залгамж” гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгждэг. Тэгвэл энэ онд шинээр ажилд орсон буюу “Шинэ ажилтны дасан зохицох” болон “Залгамж” хөтөлбөрт оролцогч ажилтнууд багш, шавийн гэрээ байгуулж, баталгаажууллаа.

     Тус үйл ажиллагаанд 2023 онд Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 70 гаруй ажилтан, “Залгамж” хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл хүрэлцэн ирж, Ил уурхайн Цахилгаан ба хийн гагнуурчин А.Гансэлэм, Авто тээврийн цехийн Уул уурхайн үйлдвэрлэлийн цооног цэнэглэх автомашины жолооч С.Лхагвасүрэн, Баяжуулах үйлдвэрийн Хөвүүлэн баяжуулагч Д.Ганзориг, Засвар, механикийн заводын Резинээр хуяглагч Б.Азжаргал, ДЦС-ын Дулааны төв пунктын машинч Б.Амарсайхан, Цахилгаан цехийн Тоног төхөөрөмжийн засварчин С.Мөнхсайхан, Аж ахуй, үйлчилгээний цехийн агуулахын эрхлэгч Д.Нарангэрэл, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг, 12-р цэцэрлэгийн туслах багш Х.Бурмаа нарын 17 багш, өөрсдийн шавь нартайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурав.

     Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, арвин дадлага туршлага хуримтлуулсан ахмад ажилтнуудын мэдлэг, ур чадварыг шинэ залуу ажилтнууд, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой “Багш, шавийн гэрээ” нь байгууллагын залгамж чанар, соёлыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Энэхүү гэрээний хүрээнд ажиллах багш, шавийг сонгохдоо ажил хөдөлмөртөө хандах хандлага, харилцааг олон талаас нь судалж, цехийн удирдлагатай нь санал солилцож, сонгон шалгаруулдаг. "Багш, шавийн гэрээ" нь амжилт туршлагаа шинэ шавьдаа өвлүүлэн үлдээх бахархал бол нөгөө талаасаа өндөр хариуцлага гэдгийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийг санаачлагч О.Отгонбаяр тус үйл ажиллагааны үеэр онцолсон юм. Багш, шавийн гэрээ байгуулах үйл ажиллагааны дараа Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон Тээвэр, ложистикийн төвийн Ачаа вагон хүлээлцэгч Б.Эрдэнэбаяр, замчин Г.Энхбаяр, Ган бөөрөнцгийн цехийн Краны машинч Ж.Мөнхтуяа нарт “Шинэ ажилтны багц”-ыг гардуулж, зууны манлай үйлдвэрийн ирээдүйн түүхийг бичилцэх ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %