Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар Монголын татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжсэн байгаа юм. Тиймээс Татвар төлөгчдийн 7 хоногийг энэ жил “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж байна. Татварын алба 2022 онд 8.2 их наядын улсын төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, төлөвлөгөөг 1.1 их наяд төгрөгөөр давуулан биелүүлж, нийт 9.3 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлжээ.
Тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Татварын Ерөнхий газраас 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа. Улсын хэмжээнд Хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгжийн жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлж, удаахь байруудад “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “АПУ” ХК, “ХААН банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Си өү ай эл” ХХК, “Цайртминерал” ХХК-иуд нэрлэгджээ.
Эрдэнэт үйлдвэр 2022 онд 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийж,
Улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд төгрөг,
Гаалийн татварт 36.2 тэрбум төгрөг,
Ногдол ашигт 450.8 тэрбум төгрөг,
Нийгмийн даатгалын шимтгэлд 83.6 тэрбум төгрөг,
Гадаадын ажиллах хүчний төлбөрт 1.6 тэрбум төгрөг,
НИЙТ 1.8 ИХ НАЯД төгрөг төвлөрүүлснээр Монгол Улсын 2022 оны ШИЛДЭГ татвар төлөгчөөр шалгарлаа.
Хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ – 1.2 их наяд
“Эрдэнэс Тавантолгой” ХК – 990.1 тэрбум
“Оюутолгой” ХХК – 439.9 тэрбум
“Энержи ресурс” ХХК – 289.3 тэрбум
“Таван толгой” ХК – 261.6 тэрбум
“АПУ” ХК – 212.1 тэрбум
“ХААН банк” ХХК – 197.4 тэрбум
“Голомт банк” ХХК – 137.4 тэрбум
“Си өү ай эл” ХХК – 104.0 тэрбум
“Цайртминерал” ХХК – 98.6 тэрбум















