Бизнесийн салбарын эмэгтэйчүүд хөгжлийн гарцыг хамтдаа эрэлхийлэв

     Орхон аймгийн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, бичил, жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн “Өрхийн аж ахуйг хэрхэн оновчтой эрхлэх вэ” сургалт амжилттай боллоо. Сургалтыг Монголын Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар болон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын бага танхимд зохиогдсон тус сургалтад бизнес эрхлэгч 200 орчим бүсгүй хамрагдаж, өнөө цагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шинэ мэдлэг мэдээллээр оюуны “цангаагаа” тайлав. 

Монголын Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар нь гишүүнчлэлийн бүртгэлээ шинэчилж, үйл ажиллагаагаа идэвжүүлэхийн зэрэгцээ өрхөөс эхэлдэг бизнес загварыг орон нутагтаа хөгжүүлэх томоохон зорилт дэвшүүлжээ. Сургалтыг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн Д.Батлутын Орхон аймаг дахь бие төлөөлөгч, хурандаа Г.Батсуурь нар үг хэлж, улс болоод аймаг, орон нутгийн бодлогын түвшинд бизнесийн салбарынхныг хэрхэн дэмжиж байгаа талаарх мэдээллийг хуваалцсан. 

 Хувь хүний хөгжил нь нийгмийн гол хөдөлгөгч хүч болдог тул бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг энэ өдөр сургалт, хэлэлцүүлэгт хамруулахаас гадна төр, бизнес, хувийн хэвшлийн салбарын эмэгтэй удирдах ажилтнуудад зориулсан сургалт явагдлаа. “Эмэгтэйчүүдийн ёс зүй нөлөөлөл хөгжлийн гарц болох нь” сэдэвт тус сургалтын сургагч багшаар зөвлөх үйлчилгээний “Имако институт”-ийн захирал Р.Лхагвадулам уригдан ажилласан юм. 

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар болоод төрийн байгууллагын удирдлагууд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, санхүүгийн боломжийг танилцуулж, хамтдаа хөгжих гарцыг эрэлхийллээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %