Хариуцлагатай уул уурхайн хөгжил хүний эрхийг хамгаалахаас эхэлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хангайн бүсийн “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал нь нэн түрүүнд хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байх гэх мэт тулгуур зарчмуудад үндэслэсэн байх ёстой” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай нь хүний эрхийг хамгаалахад чиглэнэ гэдэг хүн бүхэн сэхээрэх хамгийн энгийн ойлголтыг чуулганы эхэнд хэлсэн нь оролцогч талууд нэгдэх, хэлэлцэх асуудал тодорхой болоход нөлөөлсөн гэж хэлж болно. 


Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг анх удаа Эрдэнэт хотод зохион байгууллаа. Чуулганыг нээж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал үг хэлэхдээ, Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, сайн туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршиж байгааг онцлоод, шинэ зуунд хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж хөгжүүлэхэд чуулганы үр дүн томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Чуулга уулзалтад Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниуд болон төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн 400 гаруй оролцогч уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар санал бодол, байр сууриа илэрхийлэн оролцсон юм. 


Чуулганы эхний хэсэгт “Уул уурхайн талаар баримталж буй бодлого”, хоёр дахь хэсэгт “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцууллаа. Өнөөдөр геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаад хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөгч хүч болон хөгжиж байна. Энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хүн төрөлхтний тэнцвэрт байдлыг хадгалах асуудал юу юунаас чухал гэдэгт оролцогч талууд санал нэгдсэн. Харин хариуцлагатай уул уурхай эрхэлж байгааг ямар шалгуураар хэмжих, ямар шаардлагуудыг хангах, түүнийг хэрхэн үнэлэх асуудал чухал гэдгийг уул уурхайн компанийн удирдлагууд онцолж байсан юм.


Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Манай аймаг 84.5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүний 11.6 мянган га талбай нь уул, уурхайн олборлолтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Орхон аймаг уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай уул уурхайн засаглал, байгаль орчин, нийгэм гэсэн гурван чиглэлд хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна” гэсэн юм. 


Нэр төртэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааныхаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Тэрээр хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн цогц бодлого, өнөөгийн үйл ажиллагаа, сайн засаглал ба ил тод байдал, хүний эрхийг хангах хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА, байгаль орчны хамгаалалт, ногоон хөгжил 100 сая мод, нийгмийн хариуцлага ба орон нутгийн хөгжил сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулсан юм. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, 45 дахь жилдээ үр бүтээлтэй, амжилттай ажиллаж буй Эрдэнэт үйлдвэр хоногт 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс, орон нутгийн төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Өнгөрсөн онд дотоодын 425 аж ахуйн нэгжтэй 876 гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн 2007 оноос техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар 40.3 га-д нөхөн сэргээлт хийгээд байна. Түүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамгийн түрүүнд нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих төлөвлөлтөө танилцууллаа. Тухайлбал, Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэхэд 30 сая, Говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 30 сая, Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая, Мод үржүүлгийн газар, Үйлдвэрлэл, технологийн парк, Хаягдлын аж ахуй, Хангал гол дагуу 10 сая, үйлдвэрийн ажилтнууд, өндөр настан, эмэгтэйчүүд, залуу гэр, бүлийг түшиглэн Орхон аймгийн нутаг дэвсгэрт хүн төвтэй ойжуулалт хийхэд 10 сая модыг шинжлэх ухааны үндэстэй тарихаар Ногоон хөгжлийн цогцолбор байгуулан ажиллаж байна гээд, оролцогчдыг “Seed expo”-д урилаа. Мөн тэрээр Эрдэнэт үйлдвэрийн туршлага, хүрсэн амжилт нь бүс нутагт болон орон нутагт хэрэгжүүлэх уул уурхайн төслүүдэд жишиг стандарт болох учиртайг онцлоод хөгжлийн галт тэргэнд хамтдаа суухыг оролцогч талуудад уриалсан. 

Чуулганы завсарлагаар зарим оролцогчдын санал бодлыг сонссон юм. 


 

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.ЭРДЭНЭТУЯА:
-Уул уурхай маш олон салбарын цогц үйл ажиллагааг хамардаг. Үүнийг дагаад маш олон оролцогч талтай. Тиймээс оролцогч талуудад үнэн бодит мэдээлэл өгч, нэгдсэн ойлголттой болохыг бид зорьж байна. Хариуцлагатай уул уурхай гэж чухам юу юм, энэ салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаа нь яагаад хариуцлагатай байх ёстой вэ, гэх мэт. Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас хариуцлагатай уул уурхайн кодексийг 2018 онд гаргасан. Эхлээд салбарын яам хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа үндэсний томоохон найман аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр амлалт авч, санамж бичиг үзэглэсний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Өнөөдөр уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт яаж шууд хүрдгийг Эрдэнэт үйлдвэр монгол хүн бүрд мэдрүүлсэн. Бүтээн байгуулалт хэрхэн цогцолдгийн үлгэр жишээ загвар. Тийм ч учраас анхдагч, жишиг үйлдвэр байрлаж байгаа бүс нутгаасаа чуулганаа эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.БУЯННЭМЭХ:
-Нөхөн сэргээлт гэдэг зардал шаардсан ажил байдаг. Бид 2022 онд 2189 га-д техникийн нөхөн сэргээлт, 773 га-д биологийн нөхөн сэргээлт хийлгэлээ. Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлж ажилладаг. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт олон жил эвдэрч орхигдсон 2000 га талбайг нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Айл гэрт арчаатай нэг хүүхэд байдаг даа. Уул уурхайн салбарын хувьд тэр нь Эрдэнэт үйлдвэр гэж хэлж болно доо. 

Хөвсгөл аймгийн “Хурхтай хайрхан” компанийн тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.МӨНХБОЛД: 
-Улсын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж байгаа нь сайхан санагдаж байна. Төр нь нэг талаасаа ашиглалтын зөвшөөрөл олгодог. Нөгөө талаас орон нутгийн эсэргүүцэлтэй тулдаг. Зөрүүтэй ийм байдал үүсэж байгаа гол шалтгаан нь хариуцлагагүй уул уурхай. Тэгэхээр тулгамдаж буй асуудлаа шийдээд, орон нутагтаа өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, улсынхаа эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх үйл ажиллагааг хариуцлагатай явуулахын тулд оролцогч талууд санал нэгдэх нь чухал. 


 

Монголын Өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат багш Ж.ЦЭВЭЭНЖАВ: 
-Би 1975 онд ОХУ-д Уулын инженерийн мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш хагас зуун жил гол төлөв боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан ч Монголын Өрөмдлөгийн холбооны гүйцэтгэх захирлаар, үндсэн салбартаа үнэнч явлаа. Эрдэс баялгийн салбарын ноён оргил Эрдэнэтийн уурхай маань цар тахлын үед цахилгаан, дулаан, усан хангамж гээд бүхий л зардлыг дааж, уул уурхайн үр өгөөжийг монголын өрх бүрийн хүрээнд сайн ойлгосон. Уул уурхайн үйлдвэр цогцолбор хэлбэрээр хөгжих боломжтойг харуулсан. Энэхүү чуулганыг Эрдэнэтэд зохион байгуулж байгаа нь тохиол биш төлөвлөлт юм. Тиймээс орон нутгийн оролцогчид эндээс ихийг сурч мэдээсэй гэж хүсэж байна.


Хариуцлагатай уул уурхай гэдэг нь уул уурхайн компаниудаас ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүйсийн тэгш байдал, хүний эрхийг хангасан, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг дээдэлсэн, тогтворттой хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, хуульт ёсонд захирагдсан үйл ажиллагаа явуулахыг шаарддаг цогц ойлголт. Энэ бүхнийг төлөвшүүлж хөгжүүлэх нь зөвхөн Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал. Хүний эрхийг хамгаалсан Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид ийн нэгэн өдрийг зориуллаа. 

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %