Хангайн бүсийн уурхайчид Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр чуулж байна

      Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Орон даяар явагдах энэхүү өдөрлөгийн эхнийх буюу Хангайн бүсийн уурхайчдын чуулган өнөөдөр Эрдэнэт хотод эхэллээ.  


      Чуулганыг нээж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал үг хэлэхдээ, Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийг оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, сайн туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршиж байгааг онцлоод шинэ зуунд уул уурхайн салбараа хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
      Энэ өдөр хангайн бүсийн уурхайчид, илтгэгчид төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл, уул уурхайн ил тод байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг хэлэлцэх юм. 
       Чуулга уулзалтад Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үй ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн 400 гаруй оролцогч уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар санал бодол, байр сууриа илэрхийлэн оролцож байна. 


      Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Дэлхийн улс орнуудын эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Улс орнуудын хөгжил уул уурхайн салбараас маш их хамааралтай болсон энэ цаг үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нь аль ч улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болж байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай, байгаль дэлхий болон хүн төрөлхтний хөгжил хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай эрхэлж байгааг ямар шалгуураар хэмжиж, ямар шаардлагуудыг хангаж байгааг үнэлэх асуудал чухал. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал нь хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байх гэх мэт тулгуур зарчмуудад үндэслэсэн байх ёстой”-г цохон тэмдэглэсэн юм.
         Мөн чуулганы хөтөлбөрт Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг багтжээ. “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг бүтэн өдрийн турш үргэлжилж, өнөөдөр 18:00 цагт өндөрлөнө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %