“Инээмтгий хүн”-тэй өдрүүд айсуй

     ОХУ-ын Санкт-Петербург хотноо урлагийн сургууль төгссөн хэсэг залуус эх орондоо цуглан “ПРО” театрыг байгуулжээ. Монголын “Отгон театр” хэмээн нэрлэгдсэн эдгээр залуусын эхний бүтээл “Эрхий мэргэн” жүжиг байсан бол хоёр дахь нь “Хүүхэлдэйн шоу” байсныг хэвлэлийн бага хурлын үеэр тэд онцоллоо. Харин сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотноо тоглогдсон “ПРО” театрын шинэхэн бүтээл нь “Инээмтгий хүн”. Залуу уран бүтээлчид Францын нэрт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” гурван боть зохиолыг тайзны бүтээл болгохоор шийдэж, жүжигчин Т.Энэрэл 124 хуудас бүхий зохиолыг бичиж дуусгажээ. Улмаар тухайн цаг үеийнхээ нийгмийн илэрхийлэл болсон “Инээмтгий хүн” зохиолыг тайзны бүтээл болгоход 40 гаруй уран бүтээлч хамтран ажилласан байна. 

     Нээлтээ хийснээс хойш 11000 гаруй хүнд хүрсэн уг жүжгийг Эрдэнэтийн унаган охин найруулж, тайзнаа “амилуулжээ”. Найруулагч Б.Даваасүрэн “Визуал театр гэдэг ойлголтыг үгээр бус үйлдлээр илэрхийлэгддэг урлаг” хэмээн нэгэнтээ тодорхойлсон. Театрын уран бүтээлчид энэ хаврын аялан тоглолтоо Эрдэнэтээр өндөрлөж, дараа дараагийн аймгуудад урилгаар тоглох боломжтойгоо илэрхийлсэн. Тэд театрын үзэгчийг багаас нь бэлтгэх зорилт тавин, нийт уран бүтээлийнхээ 70 хувийг хүүхэд багачуудад чиглүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд шинээр тавигдаж байгаа тоглолт бүрдээ үзэгчийн суудлын нэг эгнээг хүүхдэд зориулахаар шийдвэрлэн, өнгөрсөн 12 дугаар сард Ид шидийн орны хүүхдүүдийг хамруулсан бол энэ удаагийн тоглолтод “Энэрэл” төвийн багачуудад урилга хүргүүлжээ. Хүүхэд багачуудад зориулсан хоёр ч уран бүтээлээ ойрын хугацаанд “өлгийдөн” авахаар ажиллаж байгаа талаар залуус сонордуулсан. 

     “Инээмтгий хүн” жүжиг 05 дугаар сарын 06, 07-ны амралтын өдрүүдэд 15:00, 20:00 цагаас Соёл, урлагийн цогцолборын их тайзнаа тоглогдож, Эрдэнэтчүүд та бүхний оюуныг мялаах нь ээ.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %