Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо бэхэжсээр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Их сургуулийн захирал В.А.Кокшаров тэргүүтэй төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод хүлээн авч уулзан хоёр байгууллагын хооронд тогтсон уламжлалт харилцааны талаар санал солилцож, цаашдын зорилтоо тодорхойлж, зарим чухал шийдвэрийг гаргалаа. 

Үйлдвэрийн инженер техникийн ажилтан бэлтгэх, тэднийг сургаж, дадлагажуулах ажил Ш.Отгонбилэг агсан Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байх үеэс эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байна. Тухайн үед энэ ажлыг эхлүүлэхэд Уралын мэргэжил дээшлүүлэх дээд сургуулийн захирал Г.Э.Бурбулис (хожим нь ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга болсон) их үүрэг гүйцэтгэснийг энэ дашрамд дурдъя. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Уралын Холбооны Их сургууль хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын мемарандум (дипломат гэрээ) 2015 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 2017, 2022 онд шинэчлэгджээ.

Энэ удаагийн уулзалтаар Эрдэнэт үйлдвэрийн зарим чухал мэргэжил, тухайлбал Өнгөт металлургийн чиглэлээр инженер техникийн боловсон хүчнийг төлөвлөгөөтэй бэлтгэх, 2023-2024 оны хичээлийн жилд урьдын адил бакалавр, магистрт элсэлт авах, Эрдэм шинжилгээ, судалгааны салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэн тохирлоо. Мөн энэ жилээс эхлэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас 11 оюутныг Өнгөт металлурги мэргэжлээр хамтарсан боловсролын (2+2) программд хамруулан суралцуулж, хоёр улсын диплом олгох шийдэлд хүрсэн нь уулзалтын онцлох үр дүн байлаа.

Ийнхүү, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах талаар тохирсон зүйлүүд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал түлхэц өгөх нь дамжиггүй юм.

Уралын Холбооны Их сургуулийн бие төлөөлөгч,
доктор, профессор Б.Мянганбаяр

 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
.

.

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %