Хамтарсан бүтээлд оюуны өмчийн эрх авна

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Оюуны бодлого, түүний хэрэгжүүлэх журмууд 2015 онд батлагдсан. Үүнээс хойш нийт 16 бүтээлд Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийн оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгджээ. Үүнд шинэ бүтээлийн патент гурав, ашигтай загварын патент нэг, үндсэн болон туслах 12 барааны тэмдэгт оюуны эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Энэ онд дөрвөн бүтээлд оюуны эрхийн хамгаалалт хийлгэх аж. Тухайлбал, ШУА, Ус хангамжийн цех хамтран “Цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг боловсруулж шимт хөрс бэлтгэх” төсөл дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Уг төслийн үр дүнд бий болсон шинэ технологийг оюуны өмчид мэдүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Манай улсын хэмжээнд шувууны цангис, хонины ноос, чийгийн улаан хорхойгоор сайжруулсан хөрс буюу шимт бордоо бэлтгэж зах зээл дээр борлуулдаг. Харин Эрдэнэт үйлдвэр, Цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг боловсруулан шимт хөрс бэлтгэж, улсын хэмжээнд анхны технологийн шинэ шийдэл гаргажээ. Эрдэнэт хот байгуулагдсан цагаас 30000м3 лаг хуримтлагдсан байдаг. Энэхүү хуримтлагдсан лагийг боловсруулан 5500-6000м3 сайжруулсан хөрс бэлтгэн гаргажээ. Үүний 70 хувийг 2022-2023 оны хаврын мод тариалалтад Ногоон хөгжил төслийн нэгж авч ашигласан аж. Үлдсэн 30 хувь нь технологийн боловсруулалт хийгдэж байна. Энэ талаар Стратеги, хөгжлийн газрын Инноваци, оюуны өмч хариуцсан мэргэжилтэн Д.Энхтунгалаг: “Энэ жилийн эрхийн хамгаалалт хийлгэх бүтээлийн онцлог нь нэгдүгээрт, оюуны өмчийг зорилтот зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Хоёрдугаарт, анх удаагаа хамтарсан оюуны өмч мэдүүлэхээр техник зохион байгуулалтын ажил хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэр, ШУА-тай тав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа. Тус академийн эрдэмтдийн оюуны өмчтэй хамааралтай технологийн шинэ шийдэл гарсан учраас хамтарсан оюуны өмч бий болно. Стратеги, хөгжлийн газраас тухайн бүтээл үүссэн бүтцийн нэгж дээр Эрдэнэт үйлдвэрийн оюуны өмчийн бодлого, түүний хэрэгжүүлэх журмуудын талаар семинар хийж, тодорхой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %