Д.БАЯРЧИМЭГ: Холбоогоо хүчирхэгжүүлнэ

     Нийгмийн тэргүүлэгч салбарт “мөс хагалагч” бүсгүйчүүдийн тоо харьцангуй цөөн. Энэ ч утгаараа тэд чимээгүй хөдөлмөрлөн, амжилтаа ахиулсаар, салбарын тулах цэг болдог нь нууц биш юм. Харин энэ удаагийн зочин тэрхүү тулах цэг болсон эмэгтэйчүүдийг “Хүчтэй байх”-д дэмжлэг үзүүлдэг нэгэн байсанд ихэд олзуурхав. 

Эмэгтэйчүүд хүчтэй байх тухай ойлголт шинэ зууны, шинэ мянганы хүмүүсийн тархи, ухамсарт гүн гүнзгий нэвчиж гэмээнэ тэд жинхэнэ утгаараа оюуны болоод сэтгэлийн хүчээр дэлхийг өөрчлөх “шидтэнүүд” болон хувирна гэдэгт би итгэдэг. Тэгвэл улсынхаа гуравдагч томоохон хот болох Эрдэнэтийн бүсгүйчүүд хөгжлийнхөө аль шатанд явна вэ. Сэтгүүлч миний бие дээрх асуултын хариултыг зочны ярилцлагаас эрэлхийллээ. 

-Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Орхон салбарын үйл ажиллагаа, хүрээлэл өргөжиж байгааг та, бид харж байна. Тэгвэл бизнесийн салбарын бүсгүйчүүд хамтдаа хаа хүрэхээр тэмүүлж байна вэ?

-Юуны өмнө холбооны үйл ажиллагааг товч таниулах нь зөв болов уу. Монголын Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбоо нь 1992 онд байгуулагдсан, Монголын анхны томоохон Төрийн бус байгууллагуудын нэг юм. Үйл ажиллагаа, цар хүрээ нь Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, гадаадын 16 улсад салбар төлөөлөгчийн газраар хэмжигддэг. Манай Орхон салбарын тухайд 25 жилийн түүхтэй, өнгөрсөн оны 12 дугаар сард ойгоо тэмдэглэсэн. Бид 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Бизнес эрхлэгч 100 шилдэг эмэгтэй, мөн аймаг, орон нутгийн болоод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудыг оролцуулсан томоохон хүлээн авалт, өдөрлөг зохион байгуулсан. Дээрх ажлын зохион байгуулалтын цар хүрээ, чанар чансаагаар холбооны үйл ажиллагааг үнэлж дүгнэх олон нийтийн санаа бодол нэлээдгүй өөрчлөгдсөн гэж хардаг. Өнөөдөр бид дараагийн томоохон ажлаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. 

-“Байна уу, Сайн уу” булангийн маань утга учир энэ шүү дээ. Шинэ содон, соргог мэдээллийг уншигчдад хүргэхээр би хувьдаа яарч байна. Та бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид энэ оны төлөвлөгөөт ажлаа 05 дугаар сарын 05-ны өдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Ингэхдээ эхний үе шатыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг гараанаас нь эхлэн хөгжүүлэх зорилготой “Өрхийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхлэх тухай” сургалт хэлэлцүүлэг, хоёр дахь үе шат нь удирдагч эмэгтэйчүүдэд чиглэсэн “Эмэгтэйчүүдийн ёс зүй нөлөөлөл хөгжлийн гарц болох нь” сэдэвт сургалт хийхээр бэлтгэлээ хангаж байна. Эдгээр сургалт, үйл ажиллагааг энэ оны 03 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн хэдий ч тодорхой шалтгааны улмаас хугацаа хойшилж, урин цагтай золгоод байна. 

Монголчуудад байдаг нийтлэг жишгийн тухай энд товч өгүүлье. Манайхан том мөнгөн дүнтэй том төсөл авч, том бизнес эрхэлж, том ашиг гаргана гэж мөрөөддөг. Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнуудаар явж, харж, судалж, бас олон талын мэдээлэл уншиж байхад нэг л зүйл анзаарагдсан. Энэ нь тухайн айл өрх эрхэлж байгаа бизнесээ үе удмаараа, эцгээс хүүд өвлүүлэх замаар амжилттай бизнес болгон, хэдэн арав, зуун жилээр өв уламжлан авч явдаг юм байна. Гэтэл манайхан хашаандаа төмс, лууван, манжин зэрэг төрөл бүрийн нарийн ногоо, хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль тариалж, түүнийгээ усалж ургуулахад ихээхэн цаг алддаг. Энэ бүх ногоог ургуулахад нэг аргачлал тохирохгүй, тус бүрдээ өөр өөр арчилгаа тордлогоо шаарддаг шүү дээ. Манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад, шийдэл нь “Өрхийн аж ахуй” гэж харсан. Ингээд тухайн өрхөд хэрхэн амжилттай бизнес эрхлэх талаар зөвлөмж зөвлөгөө өгөхөөр сонирхолтой бөгөөд арвин туршлагатай зочин илтгэгчдийг урьж оролцуулж байна. Бид Монголын нийгэмд байхгүй жишиг, бизнес моделийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эхний ээлжид 5 оролцогчийг сонгон, загвар төсөл хэрэгжүүлнэ. 

Мөн сургалт, хэлэлцүүлгийн үеэр өрхийн аж ахуйг дэмжихэд чиглэсэн аймаг орон нутгаас олгодог зээл, тусламж, тэдгээрийг авах шалгуур болон аль банкаар дамжин олгогддог, хэн авах боломжтой зэрэг цогц мэдээлэл хүргэх үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Иргэд мэдээлэлгүйгээс болж энэ бүхнийг хүртэж чаддаггүй юм шиг санагддаг. Тиймээс энэ удаагийн сургалт, үзэсгэлэнгээр дамжуулан арга замыг нь зааж өгөх, төр, хувийн хэвшлийн хооронд холбогч гүүр болон ажиллахыг зорьж байна. 

-Сайхан санаачилга байна. Тэгвэл эмэгтэй удирдах ажилтнуудад чиглэсэн сургалтын агуулга ямар байх бол?

-Хоёр дахь сургалтын тухайд жендерийн талаа илүүтэй барина. Хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед хүн ам, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутгийнхаа түвшинд хэрхэн зөв бөгөөд жендерийн мэдрэмжтэй удирдлагаар хангах вэ гэдэг дээр удирдагч эмэгтэйчүүдийг сонгон мэдлэг, мэдээлэл олгож байгаа юм. Сургалтад “Имако консалтинг” институтийн захирал, Менежментийн ухааны доктор Р.Лхагвадулам, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сувд нар урилгаар ирж оролцоно. Энэ цагийн элит бүсгүйчүүд “ментор”-оор ирж байгаа тул манлайллын сургалтад хамрагдах бүсгүйчүүддээ чамгүй “босго” тавьж байгаа. Сургалтыг бид дахин ашиглах боломжтой гэсэн зөвшөөрөл авсан тул телевизийн бичлэг хийж, авч үлдэж байгаагаараа давуу талтай. Мөн дээрх хоёр сургалтыг баримтат кино болгон авч үлдэх юм. Ингэхдээ өнөөдөр ярьж хэлсэн, зорьж тэмүүлсэн зүйлс нь маргааш ямар бодит ажил болсныг бид харуулна.

-Орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дээшлүүлэхэд төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах ёстой гэж та харж байна вэ?

-Эмэгтэйчүүд бид нэг хүний, нэг айлын амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байна. Миний мэдэх хийгээд эс мэдэх олон байгууллага энэ мэт дор бүрнээ хэн нэгний амьдралд дэм болох зүйлс хийсээр байгаа. Тиймээс орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бид нэгнээ зайлшгүй дэмжиж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга төдийгүй Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймгийн салбарын Тэргүүн Д.Үүрийнтуяатай нягт хамтран ажиллаж байна. Ажил хийе гэж бодож явахад дэмжлэг байна гэдэг хамгийн сайхан. Энэ дашрамд аймаг, орон нутгийн болоод “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад гүн талархал илэрхийлье. 

-Салбар холбооны тухайд хөгжлийнхөө ойрын болоод хэтийн зураглалыг гаргаж амжив уу?

-Өнөөдрийн байдлаар бид олон жилийн зураглал хараахан гаргаж амжаагүй ч ойрын хугацаанд хийе гэсэн хэд хэдэн ажил бий. Юун түрүүнд энэ удаагийн сургалтыг дуусгаад ирэх 10 дугаар сард Монголын Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны Хангайн бүсийн чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Холбоогоо хүчирхэгжүүлнэ. 

 

-Эрдэнэтийнхэн таныг “Баян цон лха” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал гэдгээр андахгүй болов уу. Байгууллага удирдах арга ухаанд суралцаж яваа Д.Баярчимэг гэж бүсгүйн амжилт, карьераас бид юуг мэдэх ёстой бол?

-Би нээлттэй хүн биш ч гэлээ шаардлагатай үед нээлттэй байж чаддаг хүн. Магадгүй, “Чи энэ халбагыг угаачхаарай” гээд хүн хэлбэл, би хамгийн сайнаараа угаагаад, арчаад, байранд нь тавьж чаддаг төрлийн хүн гэх үү дээ. Энэ нь “Хүн хийх ёстой зүйлээ сайн хийх ёстой” гэсэн дотоод үзэлтэй минь холбоотой. 2022 оны 08 дугаар сард Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Орхон аймаг дахь салбарын Тэргүүний үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш нийгэмд чиглэсэн ажлуудад анхаарч байна. 

Хүн бүрд өөр өөрийн гэсэн өгөгдөл байдаг даа. Манай компани 15 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, өсөлттэй байсныг би хувьдаа хувь хүнийхээ мөн чанартай холбоотой гэж боддог. Зарим хүн намайг “Хэтэрхий гар султай” гэдэг ч, би хэрэгцээний зүйлтэйгээ байхад болно доо” гэж бодох жишээтэй. Тиймээс ч олсноо олонтойгоо хуваалцаж ирсэн. Ингээд бодохоор би туршлага гэхээс илүүтэй сэтгэл зүрхээрээ энэ ажлыг олон жил аваад явсан юм болов уу даа. Ер нь хүнд туслах чин хүсэлтэй.

-Нийгэмд чиглэсэн ямар ажлууд хэрэгжүүлж байсныг уншигчид сонирхож байгаа байх. Товч дурдвал?

-Би улс төрийн суудал болоод аливаа нэг албан тушаалд горилж байсангүй. Гэхдээ хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчийн хувьд “Амьдарч байгаа нийгэмдээ тустай үйл хийх сэн” гэдэг бодол сэтгэлээр чамгүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүнийгээ олон нийтэд тэр бүр зарлаад явдаггүй тул мэдэх нэг нь л мэддэг юм. Тухайлбал, Сар шинийн баяраар л гэхэд өөрийн компанийн үйлчлүүлэгчид дундаас 20-50 хүнд ууц, тавгийн идээг нь бэлтгэж өгөх, “Уурхайчин” багт амьдардаг аутизмтай 20-иод хүүхэд болон “Найдвар” төвийн хүүхдүүдэд шаардлагатай үед нь дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг өнгөрсөн 15 жилийн хугацаанд тасралтгүй хийж ирсэн. Мөн ЭЕШ-нд хувийн багш авч бэлтгэж чадахгүй байгаа төгсөх ангийн хүүхдүүдэд зориулан “Тусгал” ТВ-тэй хамтарсан цахим сургалт явуулж байсан. 

-Бидний ярианд орхигдуулсан, нэмж хэлэх зүйл танд бий юу?

-“Өрхийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхлэх тухай” сургалт хэлэлцүүлэгт аль болох хамрагдахыг хичээгээрэй. Маш гоё мэдээлэл өгөхийн зэрэгцээ бизнесээ хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байгаа нэгэнд нь шинэ санаа өгөх сургалт юм шүү. Магадгүй та, яг одоо бүртгүүлэх бол манай салбар холбооны албан ёсны цахим хуудсанд цахим бүртгэлийн холбоос байршуулсан байгаа. 

-Ярилцсан танд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
4
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %