Баяжуулах үйлдвэрийн хамт олон ажлын байрны Тайсо дасгалын тэмцээн зохиож, дүнгээ гаргалаа. Энэ нь үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжиж байгаа 10:10, 15:10 цагийн дасгалыг цехийн хэмжээнд тогтмолжуулах, ажилчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэхэд чиглэжээ.

Тэмцээнд 13 хэсгийн 9 багийн 200 орчим ажилтан оролцож, ажлын байрандаа Тайсо дасгалыг хэрхэн хэрэгжүүлж байгаа үр дүнгээ хуваалцлаа. Тэмцээнд Аж ахуйн хэсэг, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн хамтарсан баг 1-р байр, Дулаан агааржуулалтын хэсэг, Дотоод тээврийн хэсгийн хамтарсан баг 2-р байр, Урвалжийн хэсгийн хамт олон 3-р байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээнийг дүгнэхдээ, Тайсо дасгалыг 07:45, 10:10, 15:10, 19:45 цагуудад тогтмол хийсэн бичлэгийг цехийн дотоод группт байршуулж, бичлэгийн сошиал үзэлт хандалт болон хувцас жигдрэлт, оролцогчийн тоо зэрэг шалгуурыг харж дүгнэжээ.
















