“SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармаг эхэллээ

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжил төслийн нэгжээс санаачилсан “SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармаг өчигдөр Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын 100 жилийн ойг угтаж, модлог ургамлын үрийн худалдаа, солилцоог зохион байгуулж, үрийн мэдлэг олгох, мэдээлэл түгээх, иргэдийн мод тарих, ургуулах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд мод, цэцэг ургамлын үрсэлгээ, гадна доторх тохижилт хийдэг мэргэжлийн байгууллагууд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгаас оролцож, худалдаа арилжаа хийхийн зэрэгцээ, хэрхэн тарьж ургуулах талаар иргэдэд зөвлөгөө зөвлөмж өгч байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр мод, цэцэг тарьж ургуулах сонирхолтой иргэдээс гадна Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд ирж, сонирхлоо. 

      Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэр Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж, 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс орны эдийн засагт томоохон үүрэг хүлээж ажилладаг. Үүний зэрэгцээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож, 100 сая мод тарьж ургуулах зорилт тавьсан юм. Энэ зорилтын хүрээнд модлог ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, генийн санг хадгалах, хамгаалах ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор өнгөрсөн зун Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг ашиглалтад оруулсан. Энэ нь Эрдэнэт үйлдвэр ухдагаас гадна ургуулдаг болох томоохон зорилтын илрэл юм. Энэ хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь өнөөдрийн экспо юм. Бид үүнийг жилд хоёр удаа зохион байгуулах уламжлалт ажил болгохоор зорьж байна” гэв. 

      Долоо хоногийн турш үргэлжлэх үзэсгэлэн яармагийн эхний өдрийнх “Хаан-хайлаас мод” сэдэвтэй байв. Хайлаас модны ач холбогдлын талаар мэргэжлийн хүн тайлбарлав. Нэг хайлаас 23 кг нүүрс хүчлийн хийг шингээж авдаг. Ургах орчин, арчилгаа бага шаарддагаас гадна хамгаалах зурвас болдог ач холбогдолтой аж. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд өнгөрсөн жил 2,1 сая хайлаас тарьсан нь боломжийн ургаж байгаа тухай ярив. Энэ үеэр үрээр мод тарих, мөчир бортоголох үзүүлэх сургалт хийсэн нь сонирхолтой байлаа. Түүнчлэн оролцогчид үзэсгэлэнгээс худалдан авалт хийхийн зэрэгцээ урлагийн тоглолт сонирхож, чөлөөт цагаа үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэв. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %