ОНЫ ЭХНИЙ 4 САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ ҮЗҮҮЛЭЛТҮҮД БИЕЛЛЭЭ

     Шинэ долоо хоногийн эхний өдөр хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудал, үйл явдалд анхаарлаа хандуулав. Шуурхай хуралдаан уламжлалын дагуу бүтцийн цех, нэгжүүдийн долоо хоногийн тайлан мэдээллийг сонсож, тэдгээрийг тойрсон асуудалд тодорхой үүрэг чиглэл өглөө. 

Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн  4-р  сар болон 2023 оны эхний 4 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулахдаа үндсэн  үзүүлэлтүүд 100-аас дээш хувийн биелэлттэй байгааг онцлон мэдээлэв. Уурхайчид оны эхнээс уулын цул гаргалтын төлөвлөгөөг 101 хувиар, хөрс хуулалтын ажлын төлөвлөгөөг 101,9 хувиар биелүүлж, 12611,0 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 100,2 хувиар тус тус давуулсан байна. Энэ хугацаанд 203600 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 110,5 хувиар биелүүлэв. Мөн баяжуулагчид оны эхний 4 сард өндөр бүтээмжтэй ажиллаж, нийт 12120,0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100 хувиар биелүүлэв. Хүдэр дэх зэсийн болон молибдены агуулгыг 101,3-107,1 хувь, зэсийн металл авалтыг 101,1 хувь, молибдены металл авалтыг 119,2 хувьд тус тус хүргэж ажиллалаа. Оны эхний 4 сард Эрдэнэт үйлдвэрийнхэн 4681,99 тонн зэсийн баяжмал, 332,96 тонн молибдены баяжмал ачуулсан бол ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг 102,1-107,4 хувьд хүргэсэн байна. 

ОЮУТЫН ОРДЫН НАРИЙВЧИЛСАН ХАЙГУУЛЫН АЖЛЫН НЭЭЛТ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БОЛНО

Эрдэнэт үйлдвэрийн нөөц өсгөх хэтийн зорилтын хүрээнд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил эхлэх гэж байгааг Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн мэдээлэлдээ онцлов. Тэрээр, “Эрдэнэтийн-Овоо”-ны бүлэг ордын бүрэлдэхүүнд баруун хойд, төвийн, завсрын, Оюутын гэсэн дөрвөн орд багтдаг. Эдгээрээс Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил 2023 оны 5-р сард эхэлнэ. Өнөөдрөөс бид зөөврийн өрмөө нүүлгэж, кемп барих зэргээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ долоо хоногт үйл ажиллагаагаа албан ёсоор нээж, Оюутын ордын нарийвчилсан хайгуулын төлөвлөгөөг танилцуулна. Ордын хайгуулын төлөвлөгөөг 3 жилийн хугацаатай хийж, холбогдох хэлтэс, газрын мэргэжилтнүүдээр хянуулсан. Өмнө нь 1986-1989 онд урьдчилсан хайгуул хийгдэж, 1990 онд тайлан нь бичигдсэн байдаг бөгөөд энэ хайгуулын үргэлжлэлийг одоо хийж эхэлнэ” гэв. Уг ажлын тайланг гурван жилийн дараа гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулан, хамгаалах юм. Ингэснээр өмнө хийгдсэн урьдчилсан хайгуулын нөөцийг шинэчлэн, улсын бүртгэл буюу Эрдэс баялгийн нөөцөд бүртгүүлэх боломжтой болох аж.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгааг үйлдвэрлэлийн цех, нэгжүүд мэдээллээ. Тухайлбал, Ил уурхайд баригдаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажлыг ирэх 6-р сарын 1-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа бол Баяжуулах үйлдвэр 1А тээрмийн их засварын ажлыг хугацаанаас өмнө ашиглалтад өгчээ. Шинэ сард тээрмийн хуяг солих болон Хаягдлын аж ахуйд суурилуулж буй  1-р насос,  Шүүн хатаах хэсэг дээр зэсийн баяжмалын даралтат шүүлтүүрийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм байна. Мөн үйлдвэрийн хэмжээнд 2023 оны “Их зогсолт” болон хавар, зуны бэлтгэл ажил эхлэн, тодорхой хэмжээнд хангагдаж байна. Энэ жил хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 301 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 51 нэр төрлийн ажил буюу 16.94 хувь нь 100 хувь биелжээ. Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлээ зогсоохгүйгээр бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилж байгааг онцлоод, бүтцийн нэгж, ажил хариуцагчид төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгахыг санууллаа.  

УУРХАЙЧДЫГ СОЁЛ УРЛАГ, СПОРТООР ДАРХЛААЖУУЛЖ АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Өнгөрсөн долоо хоногт нийгмийн чиглэлийн ажлууд өрнөсөн, урлаг спортоор “амьсгалсан” өдрүүд болсныг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх онцлов. Уул уурхайн хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчдад эрч хүч, урам зориг өгөх, өөрөөр хэлбэл тэдний эрүүл байх, бүтээмжтэй ажиллах дархлаа нь  соёл урлаг, спорт хэмээн үзэж, нийгмийн цехүүд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Корн хол” спортын шинэ төрөл нээлтээ хийж, Эрдэнэтийнхний брэнд наадам болсон “Эрдэнэтийн бал-2023” бүжгийн тэмцээн аваргуудаа тодрууллаа. Энэ тэмцээнд үйлдвэрийн 800 гаруй ажилтан оролцож, амжилт гаргасан байна. Цаашид үйлдвэрийн үндсэн цех нэгжүүд, тэр тусмаа үйлдвэрлэлийн цехүүдийн дарга, удирдлагууд идэвхтэй байхыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга мэдээлэлдээ дурдаж, уурхайчдаа соёл урлаг, спортоор дархлаажуулж ажиллахыг уриаллаа.    

“SEED EXPO WEEK-2023” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА НЭЭГДЛЭЭ 

Энэ долоо хоногт “SEED EXPO week-2023” үзэсгэлэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд нээлтээ хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжил төслийн нэгжээс ойн салбарын 100 жилийн ойг угтан энэхүү үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн  7 хоногийн турш үргэлжилж, энэ үеэр модлог ургамлын үрийн худалдаа, солилцоог зохион байгуулж үрийн мэдлэг олгох, мэдээлэл түгээх, иргэдийн мод тарих, ургуулах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх арга хэмжээ өдөр бүр болно. Цаашид жил бүрийн 5-р сар, 10-р сард зохиож байхаар төлөвлөжээ. “SEED EXPO week-2023” үзэсгэлэн Орхон аймгийн иргэд, ААН байгууллагуудад нээлттэй байна. 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАНГАЙН БҮСИЙНХЭН НЭГДЭНЭ

Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо болох “Хариуцлагатай уул уурхай” форумд Эрдэнэт үйлдвэр ач холбогдол өгч оролцохыг Ерөнхий захирал Г.Ёндон өргөтгөсөн шуурхайн үеэр тодотгож хэлсэн. Учир нь Эрдэнэт үйлдвэр улс нийгмийн өмнө том ачаа үүрч буй хариуцлагатай уул уурхайн жишиг үйлдвэр. Ковид цар тахлын үед бүхий л аж ахуйн нэгж, ард иргэдийн ус уур, цахилгаан эрчим хүч, хог хаягдлын төлбөрийг даах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарих гэх мэтчилэн үүрэг хүлээж байгаа нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаагийн илрэл. Тиймээс өөрсдийн бүтээж буй жишиг загвар, давуу тал, сайн жишээг  “Хариуцлагатай уул уурхай” форумаар дамжуулан Хангайн бүсийнхэнд хүргэх учиртайг Ерөнхий захирал Г.Ёндон онцолж, энэ  арга хэмжээний бэлтгэл ажлыг Ерөнхий инженер ахалж, бүтцийн нэгжийн удирдлагууд форумд идэвхтэй оролцох чиглэл өглөө. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %