Засвар, механикийн заводын Цутгуурын цехэд өргөтгөл шинэчлэлийн ажил өрнөж байна. Энэ хүрээнд Хайлах хэсгийн Илчийн боловсруулалтын тасгийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Аглут ХХК гүйцэтгэж байна. Мөн цутгамлыг цэвэрлэх, боловсруулах техник технологи, тоног төхөөрөмж шинэчлэгдэх юм. Ингэснээр цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирч, бүтээмж өсөж, ажлын байрны таатай орчин бүрдэнэ. Энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлыг өнгөрсөн оны 9-р сард эхэлсэн бөгөөд энэ оны 11-р сарын нэгэн гэхэд дуусгаж, ажилд оруулах төлөвлөгөөтэй аж. Одоогоор нийт ажлын гүйцэтгэл 10 орчим хувь, газар шорооны ажил 56,5 хувьтай, тоног төхөөрөмжийн суурийн угсралт, төмөр ган хийцүүд хийгдэж байна.
Цутгуурын цехэд өргөтгөлийн ажил өрнөж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















