Эрдэнэт үйлдвэр оны эхний нэгдүгээр улирлын үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцэж, дүгнэх тайлангийн хурал дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/62 тоот тушаалаар бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг хэлэлцэн, үр дүнг үнэлж, дүгнэх журмыг баталсан. Уг журмын дагуу энэ удаагийн тайлангийн хурлыг шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Тайлангийн хурлаар үйлдвэрийн нийт 34 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, оны эхний улирлын ажлын үр дүнг үнэлэв. Бүтцийн нэгжүүд хангалттай сайн үнэлгээ авсан бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа, бодлого зорилтын хэрэгжилт, эдийн засгийн үр ашиг, санхүүгийн сахилга бат зэрэг үзүүлэлтээ тайлагнасан юм. Тайлангийн хуралд Үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсийн удирдлагууд биечлэн оролцож, тухайн бүтцийн нэгжүүдэд шаардлагатай мэдээ, мэдээлэл санал зөвлөмж өгч ажиллалаа. Энэ удаагийн тайлан хурлыг Эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяагаар ахлуулсан баг ажлын байруудад очиж, шинэлэг хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Нэгдүгээр улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгээ хэлэлцлээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0















