Удам дагасан уурхайчдын үйлс

     Хавар цагийн хуйсганасан салхитай, хүйтэн өдөр бид уурхайн чигт хөдөлж, уулын ажил тасралтгүй, чанартай явах боломжийг бүрдүүлдэг Ил уурхайн Зам овоолгын хэсгийн ажил үйлсийг сурвалжлахаар зорилоо. Урин цаг ирж, тэнд улам ч их ажил ундарч буй цаг. Эхлээд бид захиргааны байраар орж, хэсгийн дарга Н.Мөнхбаяртай уулзлаа. Тэрээр үйл ажиллагааныхаа талаар ийнхүү ярьсан юм. “Манай хэсэг уурхайн овоолго байгуулах, технологийн тээврийн зам засах, бэлтгэх өрөмдлөг, хүдэр хөрс олборлолтын экскаваторуудын ажлын талбай засаж бэлтгэдэг. Мөн техник тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээг өөрсдөө хийдэг. Манай хэсэг 99 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техник тоног төхөөрөмжтэй. Шинэ он гарснаар бид 2022 оны хөрөнгө оруулалтаар шинэ автогрейдер комацу, хүнд даацын 5 кубын шанагатай, дугуйт ачигч авч техник шинэчлэлт хийсэн. Одоогоор 32 нэгж техникээс сэлбэг материал нийлүүлээгүйгээс зургаан техник эвдрэл гэмтэлтэй зогссон, бусад нь ажиллаж байна. Техник ашиглалтын коэффициент 80 хувьтай ажиллаж байна. Технологийн тээвэр, хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажил тасралтгүй явагддаг учраас түүнийгээ дагаад зам талбай засах, бэлтгэх, овоолгын ажил ээлжээр тасралтгүй явагддаг. Хавар болж, цас мөс хайлж буй энэ цагт уурхайд тогтсон шүүрлийн усыг урсгах, зам талбайг хатаах, засах ажил эхэлж байна. Мөн төлөвлөсөн талбайд дундын овоолго өргөтгөж байгуулах, энэхүү талбайн шимт хөрсийг хуулах гээд ажил өрнөж байна. Энэ жил манай уурхай диспетчерийн байраа нүүлгэж, өөр байрлалд барих юм. Тэнд шаардлагатай газар шорооны болон зам талбай бэлтгэх ажлыг 3-р сарын сүүлчээр хийж дуусгасан. Одоо Барилга засварын цехийнхэн тэнд байшингийн суурийн ажил хийж байна. Замын материал хайрга бутлах шигшүүрийн тоног төхөөрөмжийг засаж бэлэн болголоо. Ингэснээр зуны хайрга элс нөөцлөх ажлын бэлтгэл бүрэн хангагдлаа” гэв. Тус хэсэгт захиалсан сэлбэг хэрэгсэл цаг хугацаандаа ирээгүйгээс техникийн хүрэлцээ муудаж, зам засварын ажлын чанар алдагдах саад бэрхшээл байгааг хэсгийн дарга нуугаагүй ээ. Эднийд ажилчдын нэгэн үе солигдож, дийлэнх нь залуус ажиллаж байгаа аж. Нийт ажилтнуудын 11 нь инженер техникийн ажилтан, 88 нь ажилчид. Ажилчдын 20 орчим хувийг 15-20 жил ажилласан хүмүүс, үлдсэн хувийг 15 хүртэлх жил ажиллаж буй залуус эзэлж байна. Иймд залуусыг ажлын байранд нь дадлагажуулах, ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулахад удирдлагын зүгээс ихээхэн анхааран ажилладаг гэсэн. Тус хэсгийн ажилчдын усанд орох болон хувцас солих өрөө цэмцийн цэлийжээ. Ажилчдынхаа хувцас солих өрөөний хүртээмжийг сайжруулан, өргөтгөн засварласан ажээ. Энэ нь ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулсан сайхан ажил болжээ. 

     Хэсгийн оффистой зэрэгцэн орших засварын талбайд очиж, засварчин С.Адъяасүрэнтэй уулзахад, “Миний аав Сүхбат Ил уурхайн анхдагч. 2010 онд аавыгаа залгамжлан орсноос хойш, 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай хэсэгт Америк, Герман, Япон улсад үйлдвэрлэсэн замын техникүүд ажилладаг. Эдгээрийн “зүрх” болсон хөдөлгүүрийг засварлахын төлөө ухаанаа уралдуулдаг. Хөдөлгүүрийн гэмтлээ олж оношилчхоод, техникээ асаан дууг нь сонсжээ суух мөн ч сайхан мэдрэмж дээ. Бидний судсаар цус саадгүй гүйж байж, бие эрүүл байдгийн адил уулын аварга техникийн хөдөлгүүрийн блокон доторх нарийхан сувгаар тос чөлөөтэй гүйснээр эд ангиуд хэвийн ажилладаг. Моторын даралт өндөр байх тусмаа сайн. Даралт унавал холхивчууд элэгдэж мотор цохидог юм. Би орос багшийн шавь. Багшаасаа, бас ааваасаа техникийн “эмч” мэргэжлийг сурсан даа. Одоо би 10 шахам шавьтай. Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрөө зориулж, сурсан эрдмээ шавь нартаа өвлүүлж яваагаараа бахархдаг” гэлээ. 

     “КСИ”-ийн баруун талд шинээр дундын овоолго байгуулахаар зэхэж буй талбайд бид очлоо. Тэнд залуус цахилгаан хөрөөгөөр ургаа том моддыг хөрөөдөж, зарим нь хөрөөдсөн модоо мөчирлөн хурааж харагдана. Энд ажиллаж буй М.Чинзоригтой уулзлаа. Зам овоолгын хэсэгт 37 жил ажилласан аавыгаа залгамжлан долоо дахь жилдээ засварчин хийж, одоо мастераа орлон ажилладаг. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй залуу. Удам дамжсан уурхайчин маань гэр бүл үр хүүхэдтэйгээ Эрдэнэт үйлдвэрээ түшин, сэтгэл тэнүүн жаргалтай амьдарч явна гэсэн юм. Дундын овоолго байгуулах бэлтгэл ажилд хэсэг бүрийн төлөөлөл ажиллаж буйн нэг нь тэр. Тэд эхний ээлжинд хөрөөдсөн модоо мөчирлөн Ногоон хөгжил” төслийн нэгжид тушаах аж. Ил уурхайн шимт хөрс, тайрсан мод мөчир удахгүй байгуулагдах “Хөрсний инноваци, технологийн төв”-ийн үндсэн түүхий эд бордоо болох юм гэж тэр өгүүлнэ лээ. Мөн зулзаган моддыг хөрстэй нь авч, шилжүүлэн суулгах аж. Ийнхүү дундын овоолго хийхээр төлөвлөсөн 2,5 га газарт бэлтгэл ажил өрнөж байна. 

     Бид цааш Уурхайн карьер руу явлаа. Цаг агаар тогтуун биш салхитай байсан ч уурхайд тоос шороо үгүй, бүхий л зүйл эмх цэгцтэй, зам толигор сайхан харагдана. Хүдэр тээн яваа аварга Белазын тэвшнээс хүдэр асгарах. Түүнийг тэр дор нь цэвэрлэж, цэгцлэх ажлыг амжуулж яваа автогрейдерийн машинч Б.Ууган-Эрдэнэтэй уулзав. Тэр мөн л удам дагасан уурхайчин. 2010 оноос хойш 13 дахь жилдээ аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж явна. Тэрбээр, “Би 130 тонны Белаз явж байгаа маршрутын замыг цэвэрлэж, эвдрэл гэмтлийг нь янзалдаг. Миний хийсэн эвдрэл гэмтэлгүй замаар техникүүд маань богино зайд олон эргэлт хийж, ажиллах нь миний бас тухайн Белазын жолоочийн ажил үйлсэд тустай. Хийсэн ажил маань хүний нүдэнд ил харагддаг. Би аливааг сэтгэлээсээ, гүйцэд чанартай хийж үр дүнг үзэх дуртай. Манайхан голдуу удамаа дагасан уурхайчид. Тэдэнтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваадаа бахархдаг. Дэлхийн шилдэг үйлдвэрт ажилладгаараа, мөн энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ, бас ааваараа бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдадаа ирж буй 45 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэв. 

     Зам засах буянтай ажил юм. Тэдний цэмцийлгэсэн замаар уурхайн аварга техникүүд ажлаа саадгүй амжуулж, аюулгүй ажиллан, дугуй болон бусад сэлбэг хэрэгслээ хэмнэн гамнах боломж бүрддэг. Мөн цаашилбал жолооч нарын эрүүл мэндэд ч тустай. 

     Уурхайн ажлыг тасралтгүй явуулах боломжийг хангахаар хичээнгүйлэн, цаг наргүй хөдөлмөрлөж буй удам дагасан уурхайчдын төлөөлөл Зам овоолгын хэсгийнхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %