Ахмадууд “Эрдэнэтийн бал-2023” наадмыг эхлүүллээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойг тохиолдуулан Соёл, урлагийн цогцолбороос уламжлал болгон зохион байгуулдаг бүжгийн “Эрдэнэтийн бал-2023” 27 дахь наадам ахмадын ангиллаар өчигдөр эхэллээ. Энэ удаагийн наадамд Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан нийт 64 ахмадаас бүрдсэн “Дөл”, “Мөнхийн залуу нас”, “Бид 45-д”, “Лидер” хамтлаг язгуур бий биелгээ, үндэсний цэнгээнт бүжиг төрлөөр өрсөлдөж байна. 27 дахь удаагийн шалгаруулалт цэцэрлэг, сургууль, ажилчин, ахмад насны ангиллаар 4 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд үргэлжилж, дүнгээ гаргах юм. Энэ жилийн наадмын хамгийн бяцхан оролцогч нь дөрвөн настай Т.Азжаргал байгаа бол хамгийн ахмад оролцогч нь соёлын биет бус өв тээж, түгээн дэлгэрүүлж яваа 83 настай Д.Зурмаа гуай байв. Мөн Соёл, урлагийн цогцолборын бүжгийн анхны багш, эдүгээ 80 насны босго давж буй Монгол Улсын СТА Б.Доржпүрэв үзэгчдийн талархал хүлээсэн. Тэрээр “Эрдэнэтийн бал” наадмын суурийг тавилцсан уран бүтээлч бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Бид 35-д” хамтлаг байгуулан амжилттай оролцож байсан бол энэ удаа шавь нараа удирдан “Бид 45-д” хамтлаг ахлан оролцож байна. 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулж буй бүжгийн 27 дахь наадам формейшн буюу Стандарт бүжиг, Латин бүжгийн эвлүүлэг, орчин үеийн болон үндэсний цэнгээнт бүжиг, язгуур бий биелгээ, зохиомжит гэсэн төрлөөр явагдаж, хамрах цар хүрээ тэлж, бүжигчдийн ур чадвар дээшилж байгаа нь наадмыг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна гэж шүүгчид онцоллоо.

Эрдэнэтийг бүжгийн хот хэмээн нэрлэх хэмжээнд хүртэл бүжгийн спортыг хөгжүүлсэн “Оюу” холбооны тэргүүн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУСТА Д.Ганчулууны санаачилга, хичээл зүтгэлд энэ өдөр олон хүн талархаж байгаагаа илэрхийлсэн. 

“Эрдэнэтийн бал-2023” бүжгийн наадмын Гала тоглолд энэ сарын 29-ний өдрийн 15.00 цагт “Хангарди палас”-т болно.


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %