Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал өглөө

     Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна. Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, хуульч Ү.Амарбат Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд болон уурхайчдын төлөөлөлд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг тусгайлан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал авлаа. Тэрээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх бодит хэрэгцээ шаардлага, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ойрхон оруулах болсон шалтгаан нөхцөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, нийгмийн харилцааг тасралтгүй зохицуулж байгаа Үндсэн хууль үйлдвэрлэлийн процесстой адил цаг үеэ дагаад өөрчлөх, шинэчлэх шаардлага тулгарч, шинэ зохицуулалт хэрэгтэй байгааг хэлсэн. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь 2019 оныхтой харьцуулахад цомхон бөгөөд Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэсэн үндсэн гурван бүлгийг хөндөж байна. Ингэснээр нийгмийн инженерчлэл хийгдэж эерэг өөрчлөлт гарна гэдэгт олонх итгэж байгаа юм. 

      Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэт хотын статусын асуудал хөндөгдсөн. Үүнтэй холбогдуулан намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтын талаар танилцуулж, энэ хуулиар шийдвэрлэх асуудал гэдгийг хэллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид санал асуулгын хуудсаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал өгөв. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %