Корнхолын спортыг Эрдэнэтэд хөгжүүлнэ

     Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын хамт олон үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр спортын шинэ төрлүүдийг дэлгэрүүлж, хөгжүүлж, оролцоог нь хангаж ирсэн. Энэ уламжлалын дагуу 2023 онд дэлхий нийтэд хурдацтай хөгжиж буй корнхолын спорт тоглоомыг хөгжүүлэх бүх бэлтгэлээ хангажээ. Үйлдвэрийн газрын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн баталсан удирдамж, чиглэлийн дагуу анхны тэмцээн энэ сарын 29-нд болох ажээ. Олон улсын эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан зохиож буй уг тэмцээнийг бүх бүтцийн нэгжийн удирдах ажилтан, биеийн тамирын арга зүйч, цехийн идэвхтэй хичээллэгч гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй багийн төрлөөр зохион байгуулах юм. Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү, тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж, спортын энэ төрөл Эрдэнэт үйлдвэрт өндөр хэмжээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа гэв. Энэ спорт нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн чиглэлээр хөгжүүлэхэд маш үр дүнтэй. Мөн хэрэглэгдэхүүн нь энгийн, авсаархан, олныг хамруулж болох спорт гэж үнэлэгджээ. Спорт цогцолборынхон бүх хэрэглэл материалыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийжээ. Уг тоглоомын хэрэгсэл нь 15 см-ийн голчтой нүх бүхий 120х60 см-ийн хэмжээтэй тавцан. 400-450 гр жинтэй, 15х15 см-ийн хэмжээтэй богц байх аж. Хоёр багийн тавцан хоорондоо 8 метр, эхлэн хичээллэгч болон хүүхдүүдийнх 6 метрийн  зайтай байх аж. Өрсөлдөгч тус бүр 4, нийт 8 богцыг ээлжлэн шидэж дууссанаар тухайн үе төгсөх юм. Богц нүхэнд орвол гурван оноо, тавцан дээр үлдвэл 1 оноо авна. Түрүүлж 21 оноо авсан нь хожих аж. Уг тоглоом нь хөдөлгөөний эвсэл, баримжаа, хараа сайжруулах ач холбогдолтой. Мөн хаана ч тоглож болохоороо онцлогтой юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %