Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторид гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг өчигдөр зохион байгуулав. Энэхүү сургуулилалтаар Чанарын хяналтын хэлтсийн мэргэжлийн бүлгүүд, Гал түймэр унтраах, аврах 58-р анги, “Эрдэнэт” сувиллын цогцолборын анхны тусламжийн тасаг 20 литр давсны хүчил ажлын байранд алдагдаж, 15 м2 талбайд хорт хий тархах үеийн цагийн байдалд осолд орсон гурван ажилтныг хэрхэн аврах, хордолтын бүсийг хэрхэн саармагжуулах, хоргүйжүүлэхэд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Мөн гамшгийн сургуулилтаар химийн ослын үед хэрхэн ажиллах, залуу ажилтнуудад цогц мэдлэг олгох, хэлтсийн мэргэжлийн бүлгүүдийн бэлэн байдлыг шалгах дадлага хийв. Уг сургуулилтад Химийн төв лабораторийн ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд гамшгийн бэлэн байдалд хангалттай сайн үнэлгээ авчээ. Химийн төв лаборатори нь 100 орчим нэр төрлийн химийн бодис, урвалжийг химийн шинжилгээний ажилд хэрэглэн, ажлын байранд ашигладаг онцлогтой. Сүүлийн 13 жилийн хугацаанд Химийн төв лабораторийн ажилтнуудын 90 хувь нь шинэчлэгдсэнтэй холбогдуулан химийн ослын үед хэрхэн ажиллах бэлтгэл сургуулилтыг хийжээ.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын иж бүрэн сургуулилт зохион байгуулав
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















