Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборыг 12 дугаар сарын 01 нд багтаан ашиглалтад оруулах чиглэл өглөө

      Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар  баригдаж буй соёл, спортын “Эрдэнэт” цогцолборыг ирэх 12 сарын 01-нд дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг чиглэлийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх тус цогцолборын Ашиглалтын өмнөх захиргаанд өглөө. Тэрээр өнөөдөр соёл, спортын цогцолборын бүтээн байгуулалттай холбогдох бүхий л  газар хэлтэс, цех нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийг газар дээр нь байлцуулан, барилга байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцав.  Энэ үеэр “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын гол гүйцэтгэгчээр ажиллаж буй Барилга засварын цехийн мэдээллийг сонсож, санал солилцлоо. Мөн олон жил дамнаж, удааширсан уг барилгын ажилд одоогийн байдлаар тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдэл гарцыг олон талаас нь авч хэлэлцэж, гүйцэтгэлийн явцыг цаг алдалгүй шуурхайлж, эрчимжүүлэхийг ажил хариуцсан хүмүүст анхааруулав. 


       Соёл спортын бүхий л үзвэр, үйлчилгээг нэг дор нэгтгэж, орчин үеийн шинэ технологи, өвөрмөц хийц, гадаад дотоод тохижилттой байхаар төлөвлөгдсөн соёл, спортын “Эрдэнэт”цогцолбор нь 18 мянган метр куб багтаамж бүхий танхим, агч модон шал, үзэгчдийн тусгай суудал, харилцаа холбоо, аюулгүй найдвартай байдлыг хангах  зэрэг олон өвөрмөц шинэлэг шийдэл, стандарттай баригдах юм. Харин энэ бүх ажлыг чанарын өндөр түвшинд, үйлчилгээний стандартад бүрэн нийцүүлэн хийж гүйцэтгэж, энэ оны 12 сарын эхэнд ашиглалтад бэлэн болгох нь чухал гэдгийг энэ үеэр онцоллоо. Өнөөдрийн байдлаар, соёл спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын гүйцэтгэл 40 хувьтай байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан гадаад тохижилтын ажил хүлээгдэж байгаа бол дотоод засал чимэглэл, доторлогоо эрчимтэй үргэлжилж буйг Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь танилцууллаа. 5 сард тус цехийн нийт ажилтны 70 хувь хүч нэмэгдүүлэн ажилласнаар ирэх 9 сарын эхээр гол ажлууд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %