Ахмадын урлагийн наадмын шилдгүүд тодорлоо

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөлөөс санаачлан Соёл, урлагийн цогцолбортой хамтран зохион байгуулсан “Уурхайчдын алдар” ахмадын урлагийн наадмын Гала концерт их танхимд өчигдөр болж, шилдгүүд тодорлоо. Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан энэхүү наадамд нийт 63 ахмад уран сайханч гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг гэсэн төрлөөр урлагийн авьяас, ур чадвараа сорьсон юм. “Уурхайчдын алдар” наадмын хоёрдугаар шатанд 16 цехийн 35 ахмад уран сайханч шалгарч Гала концертод оролцлоо. 

Тоглолт Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэлт Монгол бүжгийн чуулбараар эхэлж, ахмад уран сайханчид Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын мэргэжлийн бүжигчидтэй хамт урлагийн алтан тайзнаа гарч хэмнэлд торохгүй, уян налархай, эрчтэй хүчтэй бүжсэн нь үзэгчдийг огшоосон. Цагтаа Ардын жүжигчин А.Долгортой зэрэгцэн, хэр хэмжээнд нь хүрч дуулж явсан “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ахмад ажилтан Л.Жаргал эгээ янзаараа, “Өргөн хангай нутаг” дууг сэтгэлийн чинад хүртэл эгшиглүүлэв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олноо Эрдэнэт үйлдвэрийн Белазын “дуучин” жолооч гэдгээрээ алдартай Д.Жигмэдцэрэн баян хуур хөгжмийн хамтлаг байгуулчихсан И.Ивановичийн “Дунай мөрний эрэг дээр” аязыг тайзан дээр тун чадварлаг тоглож суух нь содон. Гала тоглолтын үзүүлбэр бүхэн сэтгэл, хайр татам байлаа. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй эргэх хөдөлмөр зүтгэлийн хүрдэн дунд залуу халуун насаа элээхдээ урлагтаа өнөөдрийг хүртэл үнэнч явсан ахмад уран сайханчдын тайзан дээрх догдлол, өнгө жавхаа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, баяр бахдал төрүүлсэн юм. Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан Б.Дулмаа гуай 80 насыг шүргэж яваа ч тайзан дээр од мэт гялалзлаа. Эрийн цээнд хүрсэн хүү нь ээжийнхээ дуулахыг эгээ цэцэрлэгийн жаахан охиныхоо тоглолтыг үзэж буй мэт хайраа асган эвийлж үзнэ билээ. Дараа нь цэцгийн баглаа бэлэглэн ээжийгээ үнсэх нь аньсага чийгтүүлэм уярам. Ийм гайхалтай үдшийн Гала тоглолтын хүндэт зочид нь Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Байгал, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны дарга Д.Эрдэнэбат, Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга болон бүтцийн нэгжийн удирдлагууд, ахмад уурхайчид байв. Ахмадын урлагийн “Уурхайчдын алдар” наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолыг нээж, Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгал үг хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан 2900 гаруй ахмадын төлөөлөл урлагийн их танхимыг дүүргэжээ. Сайхан энергитэй үзэгчдэдээ баярлалаа. Нэгэн цагт Монгол төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын өмнө дуулж байсан уурхайчин өнөөдөр бас энэ тайзан дээр дуулж байгааг харах үнэхээр бахархам байна. Авьяас тэтгэвэрт гардаггүйг бид үзлээ” хэмээн онцолсон. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа сайхан концерт толилуулж, сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн ахмад уран сайханчдад чин сэтгэлийн талархал дэвшүүлж, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн төлөө хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэл, залуу халуун насаа зориулсан ахмад уурхайчдаараа үргэлж бахархаж явдгаа илэрхийлэн урт нас, удаан жаргалыг ерөөлөө. 

Эрдэнэт үйлдвэрийн ахмадын урлагийн наадмын Гоцлол дууны төрөлд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ахмад уран сайханч Л.Жаргал тэргүүн байрт шалгарсан бол дэд байрын шагналыг Автотээврийн цехийн ахмад уран сайханч Ш.Чулуунсүх, гутгаар байрын шагналыг Засвар, угсралтын цехийн ахмад Н.Батзаяа хүртсэн юм. Тусгай байрт Баяжуулах үйлдвэрийн ахмад уран сайханч Л.Энхсайхан, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмад уран сайханч Д.Уртнасан нар шалгарлаа. Харин шүүгчдийн нэрэмжит шагналыг Баяжуулах үйлдвэрийн ахмад уран сайханч Н.Хандмаа, М.Солонго, А.Дашням, Автотээврийн цехийн ахмад уран сайханч Ч.Оюунчимэг, Засвар, механикийн заводын ахмад уран сайханч Ц.Цэрэндулам нар хүртлээ. Мөн Соёл, урлагийн цогцолбор, Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын нэрэмжит шагналыг Ерөнхий захиргааны ахмад уран сайханч Ц.Уранчимэг хүртсэн бол Үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар Барилга засварын цехийн ахмад уран сайханч Я.Соёлмаа тодорсон юм. 

Гоцлол хөгжим төрлийн тэргүүн байрт “Эрдэнэт” сувиллын цогцолборын ахмад уран сайханч Б.Цолмонг соёрхон шагнасан бол дэд байрт Автотээврийн цехийн ахмад уран сайханч Д.Батсайхан, гуравдугаар байрт Баяжуулах үйлдвэрийн ахмад уран сайханч А.Энхбат шалгарсан юм.  Харин тусгай байрт Авто тээврийн цехийн ахмад уран сайханч Д.Жигмэдцэрэн, Д.Санжёндон нар шалгарч, Үзэгчдийн нэрэмжит шагналыг Баяжуулах үйлдвэрийн ахмад уран сайханч Ц.Насанжаргал, Шүүгчдийн нэрэмжит шагналыг шанзны “Гурван эгшиг” хамтлагийн гишүүн ахмад уран сайханч А.Алтанцаг, О.Нансалмаа, Д.Дуламжав нар хүртэв. 

Бүжгийн төрөлд Дулааны цахилгаан станцын ахмад уран сайханч Д.Энхтөр тэргүүлж, Ус хангамжийн цехийн ахмад уран сайханч О.Цэрэндоо дэд байрт, Баяжуулах үйлдвэрийн ахмад уран сайханч М.Солонго гутгаар байрыг эзэллээ. Харин бүжгийн төрлийн Тусгай байрт Засвар, механикийн заводын ахмад уран сайханч Б.Өлзийхутаг, Барилга засварын цехийн ахмад уран сайханч Ж.Чимгээ нар шалгарлаа.   

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг урлагаар хөгжүүлсэн Соёл, урлагийн цогцолборын үүрэг, үр нөлөөг ахмадын урлагийн наадмын Гала тоглолтын чанар чансаа илтгэсэн. Уурхайчдын эгшиг аялгуу өнө мөнхөд эгшиглэх болтугай. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %