Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд МУИС-ийн Орхон салбарыг өнгөрсөн намар нэгтгэсэн. Ингэснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Инженер, технологийн салбараас гадна Нийгмийн ухааны салбартай болж өргөжсөн юм. Энд маркетинг, менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүү, гадаад хэл, сэтгэл судлалын чиглэлийн багш нар гурван хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь инженер, технологийн салбарт огт байгаагүй мэргэжлийн хүмүүс Эрдэнэт үйлдвэрт шинээр орж ирсэн нь ажилчдаа чадавхжуулах давуу боломжийг бий болгож байна. Тус сургуулийн Нийгмийн ухааны салбар Үйлдвэрийн газрын ажилтнуудад маркетингийн арга хэрэгслүүд, тэтгэвэр, даатгал, татвар, жижиг дунд бизнесийн төсөл боловсруулах, өртөг тооцох, тендертэй холбоотой нийт 32 төрлийн түр сургалт санал болгож танилцуулгаа хүргүүлжээ. Мөн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, гэрчилгээ олгох сургалтуудыг ч зохион байгуулах юм байна. Түүнээс гадна өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг англи хэл, и-мэйл бичих соёл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хувь хүний хөгжлийн сургалтуудыг ажлын байран дээр нь өгөх боломжтой, гэж Нийгмийн ухааны салбарын эрхлэгч М.Манчук ярилаа.
Нийгмийн ухааны салбараас ажилчдад сургалт санал болгож байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
1
0















