Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хувцас ингэж бүтдэг

      Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрхэн бүтдэг талаар сурвалжлахаар Оёдлын цехийг зорилоо. Ерөнхий захиргааны III байранд төвхнөсөн Зөөлөн оёдлын хэсгээр эхэлж ороход үүдэнд засварчин, цахилгаанчин, сантехникч гурав нь авдар адил том дөрвөлжин төхөөрөмжийн энд тэнд нь гаран тонголзож угтав. Эвдэрсэн уурын индүүгээ засаж байгаа нь тэр. 


        Бид Үйлдвэрлэл технологийн тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргалыг даган явсаар материал хүлээн авах агуулахад хүрлээ. Энд хоёр агуулах байна. Нэг нь ажлын хувцасны даавуу хадгалах, нөгөө нь товч, утас, цахилгаан гэх мэт туслах материалын агуулах. Тавиур дээр ажлын хувцасны нүдэнд дасал хул шар, хөх өнгийн даавуу дамартайгаа өрөөтэй харагдана. Зургаадугаар сар хүртэл ажлын хувцасны материал хүрэлцээтэй. Харин халаад, зөөлөн дулаан цамц, суудлын бүрээс, футболк, дотуур өмд, цамцны материал хараахан ирээгүй байна. Нийлүүлэгч компани энэ долоо хоногт багтаан авчирна гэсэн. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд материал маш их тасарсан. Ёстой олдсоноор нь оёж байлаа. Өнгөрсөн жилээс материалын сонголт, чанар сайжирч байна, гэж Тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргал ярилаа. 


       

      Оёдлын цех үйл ажиллагаагаа сурталчлах сарын аяны хүрээнд ажлын хувцасны шинэ загвараа уурхайчдад танилцуулсан нь олны таалалд ихэд нийцжээ. Одоо өмсөж буй хуучин загвараас цамц нь доод талдаа халаастайгаараа онцлог ялгаатай юм. Шинэ загварыг зургаадугаар сараас эхлэн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Технологич ажлын хувцасны үлгэр загвар гаргахад, тооцоологч нярваас шаардлагатай материалуудаа авч эсгүүрчинд өгнө. Ингээд эсгүүрийн хэсгээр зочиллоо. Энд өнөөдөр хоёр эсгүүрчин захиалгат ажил гүйцэтгэж байхтай таарав. Нийтлэг бус биеийн хэмжээтэй хүмүүс ажлын хувцсаа тусгайлан захиалдаг. Энэ өдөр эсгүүрчин Байгалмаа 56 размерын зөөлөн цамц эсгэж байна. Харин монгол хүний дундаж, нийтлэг хэмжээтэй хувцсыг бөөнд нь эсгэнэ. Ингэхдээ нимгэн материалыг 100 давхраар, зузаан материалыг 30 давхраар тусгай зориулалтын, босоо хутгатай машинаар эсгэдэг гэнэ. Энд нүх цоолдог, синтепон огтолдог, түлж эсгэдэг гээд эсгүүрийн таван төрлийн машин байна. Эсгүүрээс даавууны өөдөс, хаягдал ихээр гарна. Өдөртөө ойролцоогоор 100-аад кг өөдөс гарсныг үйлдвэрийн цехүүд тос, масло, шороо тоос арчих зориулалтаар авдаг. 


        Дараагийн дамжлага Оёдлын хэсэг. Ягаан халаадаар жигдэрсэн 38 үйлчин гурван эгнээгээр байрлан, зогсох чөлөөгүй ажиллана. Нэг эгнээ нь дамжлагаар, зуны ажлын хувцас оёж, нөгөө хоёр эгнээ нь дотортой цамц, өвлийн хөвөнтэй хос гээд төлөвлөгөөт, захиалгат ажил гүйцэтгэж байна. Дараа сард өөр эгнээ дамжлагаар ажиллахаар солигдоно. Эднийх өнгөрсөн жил шулуун оёдлын 30 гаруй машинаар техник шинэчлэл хийжээ. Мөн хэрээсний, хос оёоны машин ч авсан байна. Үйлчид өнгөрсөн долоо хоногт ажлын хувцасны 1000 өмд оёсон бол энэ долоо хоногт 1000 цамц гаргаж хос болгохоор ийн шамдаж байна. Нийлүүлэгч компаниас зарим үед будаг гардаг, индүүдлэг авдаггүй, оёход төвөгтэй, чанар муутай материал ирдэг нь хүндрэл учруулдаг. Ажилчид хөдөлмөр хамгааллын хувцасны материал муу байна гэж биднийг буруутгах хандлагатай. Гэтэл бид үйлдвэрлэгч болохоос нийлүүлэгч биш. Үүнийг манайхан ялгаж салгаж ойлгоосой гэж Зөөлөн оёдлын хэсгийн мастер Э.Уянга ярьсан юм. 


       Оёдлын цехийн ажил 07:30 цагт эхлээд 16:30-д тардаг. Олон цагаар сууж ажилладаг оёдолчдод нурууны өвчлөл зонхилон тохиолддог бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс 09:10, 14:10 цагт бүгдээрээ ажлын байрны дасгал хийж хэвшжээ. Тэдний дунд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга үйлчин Б.Болормаа, Чанар шалгагч Ц.Мөнгөнчимэг, Эсгүүрчин Б.Хишигжав нараас гадна салбарын тэргүүнүүд, дийлэнх нь мэргэжлийн өндөр зэрэгтэй оёдолчид ажилладаг. Сүүлийн жилүүдэд ажлын хувцасны төрөл олширсонтой холбоотой ачаалал нэмэгдсэн. Өмнө нь гаднын байгууллагын захиалгаар олон үйлчилгээ үзүүлдэг байж. Энэ жил зөвхөн “Очир төв”, Боксын үндэсний шигшээ багийн тамирчдын хувцсыг урлажээ. Боксчид эдний бүтээлийг брэндийнхээс дутахгүй хэмээн үнэлж талархал илэрхийлсэн бөгөөд олон улсын дэвжээнд монголын нүүр царайг илтгэсэн нь том сурталчилгаа болсон юм. 


         Үйлчин бүсгүйчүүдийн дунд хоёр эрэгтэй оёдолчин тусгай зориулалтын машин дээр ажиллах нь содон харагдана. Тэд ажлын хувцасны бөхөлгөө хийж, товч хадаж, нүх гаргана. Оёдлын цехийн хамгийн залуу ажилтан П.Бямбаа Хамтын гэрээний заалтын дагуу ээжийнхээ оронд өнгөрсөн намар ажилд оржээ. Хэдийгээр тэр баяжуулагч - инженер мэргэжилтэй ч энэ ажилдаа дуртай. Багш Б.Ганзоригийн хамтаар тэр өдөрт 200 өмд үйлдвэрээс гаргасан. Оёдлын хэсгийн дэргэдэх жижиг өрөөнд хатгамлын машинууд суурилагджээ. Энд нэг толгойтой, дөрвөн толгойтой, наалтын гээд гурван төрлийн машин тус тусын үүргийг гүйцэтгэнэ. Нэг нь Эрдэнэт үйлдвэрийн логог жигд хэмнэлээр хатгаж байхад нөгөө нь ажлын хувцасны ханцуй дээрх “Анхаар гараа болгоомжил” гэх анхааруулгыг шивж байв. Компьютер дээр эхийг нь бэлтгээд команд өгөхөд автоматаар оёж эхэлнэ. Хүний оролцоо багатай учраас гурван машины дунд нэг хүн ажиллах нь хангалттай. 
       Оёдлын хэсгийн төгсгөлийн дамжлага буюу гар ажиллагаа дээр хоёр хүн ажиллаж байна. Тэд дундын болон эцсийн индүүдлэг хийж, бэлэн болсон ажлын хувцсыг ууталж савладаг. Эндээс бэлэн бүтээгдэхүүнүүдийг няравт өгч, нярав тоо ширхгийн дагуу агуулахад хүлээлгэн өгснөөр хөдөлмөр хамгааллын хувцас эзэндээ хүрдэг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хувцас ийм дамжлагаар, ингэж бүтдэг байх нь. 


       

         Бид Оёдлын цехийн нэг өдрийг бүтэн сурвалжлахдаа ажлын хувцасны үйлдвэрлэлд илүү анхаарал хандуулсан. Гэсэн ч энэ цехийн бас нэгэн гол үйл ажиллагаа болох баяжмалын уут оёх хэсгийг орхигдуулсангүй. Эрдэнэт үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалаа ууталж савлан экспортод гаргадаг. Оёдлын цех баяжмалын уутны хэрэгцээний 80 хувийг дангаараа үйлдвэрлэж байгааг үзлээ. Баяжмалын уут оёх хоёр хэсэгт 50 гаруй оёдолчин ажиллаж байна. Нэг хэсэг нь өдөрт 400-450 шуудай үйлдвэрлэдэг гэнэ. “3.5 тонны даацтай шуудайг стандартын дагуу чанарын өндөр түвшинд оёж, үйлдвэрт нийлүүлэх нь бидний эрхэм зорилго” гэж мастер П.Мижиддорж ярьсан юм. Энэ хамт олон нийт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийн мөн нэгэн онцлох бүтээл нь туузан, хуйлдаг, дан, давхар “жалюзи” хөшиг өнгө загварын өргөн сонголттой хийх. Энэ үйлдвэрлэлээсээ тэд жилд 80 орчим сая төгрөгийн орлого олдог гэнэ. Оёж болох бүхнийг урлах, хийж болох бүхнийг бүтээх эрмэлзэл дүүрэн эвсэг хамт олны үйлс дэлгэрэх болтугай.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %