Оёдлын цехийн үйл ажиллагааг сурталчлах сарын аяны "Чанарыг сайжруулах” долоо хоног бүтээл арвин, өгөөжтэй өндөрлөлөө. Засвар, механикийн завод, Дулааны цахилгаан станцын ажилчдад хөдөлмөр хамгааллын хувцасны үзэсгэлэн дэлгэн танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авав. Мөн монгол дээлийн эсгүүрийн сургалт зохион байгуулж, нийт 20 ажилтан танхимаар болон цахимаар хамрагдаж зөвлөгөө авчээ. Түүнээс гадна орчин үеийн тренд гоёо болох эсгий бойтог урлах сургалтад үйлдвэрийн газрын 22 ажилтан хамрагдаж, дадлага давамгайлсан хэлбэрээр бүтээл урлаж сурсандаа сэтгэл хангалуун байна. Оёдлын цехийн үйлчид өнгөрсөн долоо хоногт ажлын хувцасны онцлогийн талаар болон хэрхэн арчлах тухай зөвлөгөө подкастыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ.
















