Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэллээ

     Нийгмийн хариуцлагын шилдэг загвар болсон Эрдэнэт үйлдвэр жил бүр нийт ажилтан ажиллагсад, ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн ээлжит үзлэг өнөөдөр эхэлж, эхний үйлчлүүлэгчдээ хүлээж авлаа. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нээж, эрүүл мэнд эрхэм баян хэмээгээд жилээс жилд өсөн нэмэгдэж буй урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, үр өгөөжийг онцоллоо. 

     Өнгөрсөн 2022 онд урьдчилан сэргийлэх үзлэгт 7500 гаруй ажилтан, ахмад, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд хамрагдсан бол 2023 онд үйлдвэрийн харьяа байгууллагуудын ажилтнууд нэмэгдэн, нийт 9020 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн, энэ удаагийн үзлэгийг цаг хугацааны хувьд харьцангуй эрт эхлүүлж байгаа нь оны эцэст ачаалал нэмэгдэх, яарч тулгамдсанаас дутуу чанаргүй хийгдэх зэрэг эрсдэлээс хамгаална гэдгийг зохион байгуулагчид ярилаа. 

     Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт Медикал” эмнэлэг хамтран зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд урьдчилан сэргийлэх үзлэгийн мөрөөр 3518 хүнд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд Улсын төв гуравдугаар эмнэлэгтэй хамтран зүрх судас, уушги, мэдрэл судлалын эмч нарын бүрэлдэхүүн “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ажиллаж, үйлдвэрийн 163 ажилтанд нарийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн байна. 2022 онд урьдчилан сэргийлэх үзлэгт 5 тэрбум 380 сая төгрөг зарцуулсан бол 2023 онд хамрагдах ажилтнуудын тоо нэмэгдсэнээр үүнд нийт 7 тэрбум 166 сая төгрөг зориулах аж. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өмнөх жилүүдээс илүү өгөөжтэй, оновчтой болгох үүднээс зарим багц үзлэгийг нэгтгэн шинжилгээний үзүүлэлтүүдийг нэмэгдүүлсэн байна. Өдөрт 55 ажилтанд үзлэг оношилгоо хийхээр тооцож, зохион байгуулж байна. Албан ёсоор эхэлж буй эрүүл мэндийн үзлэгийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Т.Нямжав болон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Байгал, С.Давааням, ахмад ажилтан Б.Мажинбуу нар уригдан оролцож, ажилтан бүр эрүүл мэндээ эрхэмлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %