“iEco” цэвэр усны дээжийг мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна

      ХАБЭАХ-ийн Эрүүл ахуйн товчоо уурхайчдын эрүүл мэндийг дэмжих, ажлын байрнаас үүсэх сөрөг хүчин зүйлсийн үйлчлэлээс ажилтнуудыг хамгаалах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төлөвлөгөөт ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байна. Тус товчооныхон ажлын байрны орчин нөхцөл болон ундны ус, хор саармагжуулах бүтээгдэхүүнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийж, зөрчил дутагдлыг шийдвэрлэн ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Ранчо” ХХК-ийн 0,5 литрээр савлагдсан “iEco” цэвэр усны үнэр, амт өөрчлөгдсөн талаар ажилтнаас ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч ажиллажээ. Ингэхдээ үйлдвэрлэгч, нийлүүлэгч компанитай зөвшилцөн, түгээлтэд гаргасан 3000 ширхэг усыг эргүүлэн татсан байна.
     Цэвэр ус үйлдвэрлэгч компаниудад 10 жил тутамд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх стандарт шаардлага тавигддаг байна. Уг шаардлагын дагуу 2013 онд байгуулагдсан “iEco” цэвэр усны үйлдвэр шат дараатай шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн сарын 28, 29-ний өдрүүдэд тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийжээ. Ингэхдээ тоног төхөөрөмжийн жигдрэх хугацаанд ойлголцол дутуу байснаас гадна горим тохируулгын алдаанаас үүдэлтэй савласан усны үнэр, амт өөрчлөгдсөн болохыг тогтоож, гуравдугаар сарын 30-ны өдөр савласан усыг эргүүлэн татжээ. Тус компанийн зүгээс “Эрдэнэт үйлдвэрээс эргүүлэн татсан усыг холбогдох байгууллагын шинжилгээнд өгсөн, албаны ёсны дүгнэлт хүлээж байна” гэв.
      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг хэрэгжүүлэн, бараа материалын худалдан авалтыг тендер шалгаруулалтын журмаар шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ нь 0,5 литрээр савласан “Ранчо” ХХК-ийн уснаас сард 60 гаруй мянга, “Хужирт” эрдэслэг уснаас 20 орчим мянган ширхгийг гэрээний дагуу хүлээн авч, уурхайчдыг цэвэр усаар ханган ажиллаж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %