Баримт бичгийн хяналт шийдвэрлэлтийг боловсронгуй болгосон төсөл

      Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийнхэн санаачилгатай, бүтээлч хамт олон. Өнгөрсөн онд эднийхэн “Захирамжлалын баримт бичгийн хяналт, шийдвэрлэлтийг боловсронгуй болгох нь” төслөөрөө Эрдэнэт үйлдвэрийн Шилдгээр шалгарсан юм. Бид уг төсөл хэрхэн хэрэгжиж буй, төслийн үр дүн ямар байгааг сурвалжиллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн ч захирамжлалын баримт бичгийн хяналт, шийдвэрлэлт хангалтгүй, мэдээ тайланг тодорхой заасан хугацаанд, сонгосон төрлөөр бодитой, шуурхай гаргах боломжгүй байжээ. Төслийн багийнхан үүнийг засахаар мэдээллийн системээр дамжуулаад тушаал шийдвэрийн мэдээ, тайланг хугацаанд нь бодитоор гаргах зорилт дэвшүүлжээ.

       Төслийн багийн ахлагч, тус хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Батсүх: “Бид процессын автоматжуулалт хийж, хөдөлмөр хөнгөвчлөх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилгоор энэ төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Захирамжлалын бичиг баримтын мэдээ тайлан гаргах, удирдлагыг мэдээллээр хангах асуудал хоцрогдоод байсан юм. Энэхүү төслийн багт Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга, баримт бичгийн шийдвэрлэлт хариуцсан зургаан ажилтнаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх мэргэжилтэн болон Дулааны цахилгаан станц, Автотээврийн цехийн бичиг хэргийн ажилтнууд хамрагдсан. Төслийн үйл ажиллагааг зохион байгуулахын өмнө хурлын тов гарган, батлуулж, нийт 14 удаа хурал зохион байгуулж, төслийн багийн гишүүдэд үүрэг даалгавар хуваарилан, биелэлтэд хяналт тавин, хэрэгжилтийг ханган ажилласан. Төслийн төлөвлөгөөний дагуу тушаал, шийдвэрийг сонгож, өгөгдөл цуглуулан, эдгээрийн ач холбогдлыг тодорхойлон, шинжилгээ хийсэн. Мөн төсөл хэрэгжихээс өмнөх үеийн процессын зураглалыг захирамжлалын баримт бичиг бүрээр гаргаж, дүгнэлт хийсэн. Процессыг сайжруулах санаануудыг гаргаж, саналыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд хүргүүлж, тэдэнтэй санал солилцож, баримт бичиг бүрээр сайжруулсан процессын зураглал хийсэн. Түүнчлэн, тайлангуудын загварыг журмын дагуу боловсруулж, шийдлийг үнэлж, дүгнэлт гаргасан. Бас сайжруулах саналуудад туршилт, шинжилгээ, процессын зураглал хийсэн. Ийнхүү хэмжих, шинжлэх, сайжруулах, хянах үе шатуудыг дамжин төсөл маань амжилттай хэрэгжсэн юм. Цаг зав, хамтын нягт ажиллагаа шаардсан энэхүү төслийг Эрдэнэт үйлдвэрийн Шилдгээр шалгаруулсанд бид баяртай байгаа” гэв. 

      Энэхүү төсөл хэрэгжиж, Захирамжлалын баримт бичгийн бүртгэлийг автоматжуулснаар хуваарилалт хийх хугацааг хоёр дахин хэмнэсэн байна. Мөн тушаал, шийдвэрт санал цуглуулах процессыг мэдээллийн системээр дамжуулан тоон гарын үсгээр баталгаажуулснаар тушаалын санал авах хугацааг ойролцоогоор хоёр дахин багасгах юм. Энэ жилдээ тоон гарын үсэг нэвтэрвэл Ерөнхий захирал гарын үсэг зурах хүртэлх бүх санал авах процесс автоматчлагдана. Мөн Захирамжлалын баримт бичгийн эргэлт, шийдвэрлэлтийн тайлан мэдээг бодитоор, сонгосон хугацаагаар, албан тушаалтан, бүтцийн нэгжээр гаргах боломж бүрджээ. Түүнчлэн, үйлдвэрийн газрын болон бүтцийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны зохион байгуулалт, шийдвэрлэлт, гүйцэтгэлийн сахилга бат сайжирч, удирдах ажилтны хариуцлага дээшилсэн үр дүн гарсан гэж төслийн багийнхан тайлбарлалаа. 


      Төслийн багийн гишүүн, тус хэлтсийн бичиг хэргийн ажилтан Х.Нямсүрэн: “Би захирамжлалын баримт бичгийг цахимд бүртгэх, цахим мэдээллийн санд оруулах, холбогдох нэгжүүдэд дотоод сүлжээгээр тараах, тухайн баримт бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, шийдвэрлэгдсэн баримт бичгийг хяналтаас хасах, шийдвэрлэлттэй холбоотой мэдээ тайлан, дүгнэлтийг заасан хугацаанд тогтмол үнэн зөв гаргах, удирдлагыг мэдээгээр хангах үүрэг гүйцэтгэн ажилладаг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд эхний шатанд одоогийн бодит байдлыг тодорхойлох буюу өнөөгийн баримт бичгийн шийдвэрлэлтийн процессын зураглалыг гаргах шаардлагатай байсан. Үүнийг гаргаснаар процессын алдагдлыг тодорхойлон шинжилж, үндсэн шалтгааныг илрүүлж, бууруулах, арилгах санал боловсруулж ажилласан. Бид энэ төслийн хүрээнд цахим программд сайжруулалтын олон санал дэвшүүлж, сайжруулсан процессын зураглал гаргасан. Мөн ХМТАЦ-ын ажилтнуудтай хамтран цахим программд туршилт хийсэн. Туршилтын хугацаанд дахин сайжруулах саналууд гарсаар байж, одоогийн түвшинд хүрсэн. Төслийн хүрээнд баримт бичгийн шийдвэрлэлтийн тайлангийн шинэ загвар гаргаж, программтай холбосноор заасан хугацааны тайланг шуурхай гаргаж авах боломж бүрдсэн” гэв.
     Энэхүү төслийн эдийн засгийн үр ашгийг нэг сараар авч үзвэл тоон гарын үсэг нэвтэрснээр тушаал, шийдвэр хэвлэх санамсаргүй алдааны тоо 78 хувиар буурч, хэвлэмэл хуудас, бичгийн цаасны зардал 110 мянган төгрөгөөр хэмнэгдэнэ. Эрчим хүчний зарцуулалт ойролцоогоор гурван хувиар буурч, 170 мянган төгрөгийн хэмнэлт гарна. Үйлдэл үл хийгдэх хоосон хугацаа буюу хүлээлтийн алдагдал 23 цагаар буурч, цагийн тарифыг дунджаар тооцоход 345 мянган төгрөг хэмнэнэ. Захирамжлалын баримт бичгийн шийдвэрлэлтийн процессын алдагдал дунджаар 61 хувиар буурч, нэг сая 920 мянган төгрөгийн хэмнэлт гарна. Тушаал, шийдвэрт санал авах, баталгаажуулахад зарцуулах хөдөлгөөний алдагдал ойролцоогоор дөрөв дахин багасаж, 873 мянган төгрөг хэмнэнэ гэж тооцоолжээ. Энэхүү төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай, тайлан мэдээг сонгосон төрлөөр бодитой шуурхай гаргах боломжтой, ажилтны хөдөлмөр хөнгөвчилсөн төсөл болжээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %