Орос эмнэлгийн эмч, эм зүйч нарыг “Иргэний төлөө” медалиар шагнав

     Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос эмнэлгийн Ерөнхий эмч Волкова Татьяна Михайловна,  Эм зүйч Амелина Ирина Евгеньевна нарыг Орхон аймгийн ИТХ-ын дээд шагнал “Иргэний төлөө” медалиар шагнасныг өнөөдөр тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх гардуулж, баяр хүргэлээ.
    Орос эмнэлгийн Ерөнхий эмч Волкова Татьяна Михайловна Монгол улс дахь ажлын гараагаа 1996 онд Төмөр замын байгууллага, ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Худалдаа, эдийн засгийн хөгжлийн төвийн эмнэлэгт дотрын эмчээр эхэлж байсан бол 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Орос эмнэлгийн дотрын эмч, Ерөнхий эмчээр тасралтгүй ажиллаж байна. Тэрээр ажиллах хугацаандаа эмнэлгийн үйл ажиллагааны онцлогт тохирсон арга барил, бүтээмжийг дээшлүүлэх шинэ арга хэрэгсэл нэвтрүүлж, багаар ажиллах чадвар хандлагыг төлөвшүүлэхэд хамт олноо манлайлан удирдахын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагад 38 дахь жилдээ хөдөлмөр зүтгэлээ зориулжээ. 


     Эм зүйч Амелина Ирина Евгеньевна 1987 оноос Монгол Улсад суух ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын төв эмнэлэгт ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Орос эмнэлэгт эм зүйчээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй гадаадын  мэргэжилтэн болон ажиллагсдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай шуурхай хүргэх, тэдний үр бүтээмжтэй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачилга, чин сэтгэлээ зориулан ажилласны учир тэднийг ийнхүү шагнасан байна.    

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %