Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үндсэн тоног төхөөрөмж болох БНХАУ-д үйлдвэрлэсэн N-12-3,43 төрлийн турбингенераторын их засварын ажил эхэллээ. Их засварын ажил сарын хугацаанд хийгдэх бөгөөд гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Эрчим маш” ХХК ажиллах юм. Их засварын ажилд үйлдвэрийн Механикийн болон Эрчим хүчний хэлтэс, ДЦС-ын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллана. Мөн техник ашиглалтын дүрмийн дагуу Турбингенератор ¹4-ийн их засварын өмнөх туршилтын ажлыг “Диспетчерийн үндэсний төв”-ийн горим зохицуулалтын зөвшөөрлөөр хийжээ. Уг туршилтын хүрээнд турбингенераторын аюулаас хамгаалах автомат зогсоох клапан болон бүлэг клапаны нягт шалгах ажлыг гүйцэтгэгч компани, ДЦС-ын инженер, техникийн ажилчидтай хамтран хийсэн байна.
Турбингенераторын их засварын ажил эхэллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















