Соёл урлагийн цогцолбор, Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй ахмадын "Уурхайчдын алдар" урлагийн наадмын I шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойн хүрээнд явагдаж буй энэхүү наадмын эхний шалгаруулалт гоцлол дуу төрлөөр эхэлсэн. Энэ төрөлд хамгийн олон оролцогч дуулах ур зүй, тайзны соёлоороо өрсөлдөх юм. Урлагийн наадамд Эрдэнэт үйлдвэрийн 20 цехийн 60 гаруй ахмад гоцлол дуу, хөгжим, бүжиг гэсэн гурван төрлөөр оролцож байна. Уг наадамд оролцож буй ахмадууд Соёл, урлагийн цогцолбор болон Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын мэргэжлийн багш нарын удирдлага дор долоо хоногийн турш бэлтгэл хийснээ мэргэжлийн урлагийнханд өнөөдөр ийн шалгууллаа.
"Уурхайчдын алдар" урлагийн наадмын шалгаруулалт эхэллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
1















